“Саятан хүний амжилтинд хүрэх дадал зуршил”

Иймэрхүү гарчигтай ном огт сонирхдоггүй ч Фейсбүүкт номын зохиогч Дин Грациозигийн тухай мэдээлэлтэй санамсаргүй таарсан минь энэ номыг уншихад хүргэсэн гэх үү дээ. Тэгээд саятангуудын тархинд ер нь ямар бодол байдаг юм, энгийн хүнээс юугаараа ялгаатай байдаг юм гэдгийг мэдэх сониуч хүсэлдээ автаад уншлаа. Уг ном энэ онд хэвлэгдсэн шинэхэн бүтээл юм.
 
Багадаа ядуу бэрх амьдралыг туулсан Дин нэгэн төрлийн хөгжлийн бэрхшээл болох бичиг үсэг таних чадваргүй нэгэн байсан боловч уг номыг оруулаад өдгөө түүний бичсэн олон ном New York Times-ийн бестселлэр болсон байдаг. Түүнд их дээд сургуульд орох боломж ч байгаагүй арайхийн ахлах сургуулиа төгссөн гэдэг.
 
Анхны номоо бичээд анх хөлсөлсөн редактор нь 7 хоногийн дараа түүн рүү утасдаад “Таны бичсэн зүйл ном биш, 200 хуудас зүгээр л хүүрнэл байна, та ахиж бичих хэрэгтэй” гэсэн боловч тэр шантралгүй өөр редактор хөлсөлж хэлний дүрмийн үүднээс л засаж өгөөрэй, харин миний хэлэх гэснийг нэг ч өгүүлбэр хасаж болохгүй...
Continue Reading...

# БҮСГҮЙН КОД

<< Амжилттай бүсгүйн амьдрал, хандлага, дадал, сэтгэлгээний стратегийн нууцад нэвтрэхүй >>
 
Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Нью-Йоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг бөгөөд Манхэттений "үл хөдлөхийн хатан хаан" хэмээгдэгч. Ноён Дональд Трампын "Плаза" зочид буудлыг Хонконгуудад амжилттайгаар борлуулж, зуучилж борлуулсны шимтгэлээрээ 3%-г хүртэж тухайн үеийн том амжилтыг бүтээжээ. Тэрээр бүсгүйчүүдэд хандан эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлүүлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охин байх үеийн хүмүүжил нь хэрхэн амьдралд нь ач холбогдолоо өгсөн талаараа дэлгэн тайлбарлажээ.
 
Ээжээс минь өвлүүлсэн кодууд
Хэдийгээр маш завгүй үргэлж л ямар нэгэн ажил хийж байдаг, арван хүүхэд өсгөн хүмүүжүүлдэг ч гэлээ хүүхдийнхээ урмыг хугалахгүйг үргэлж хичээж ажилладаг, шаргуу...
Continue Reading...

Хүүхэд өсгөн хүмүүжүүлэлтийг цомхотгохуй

Сүүлийн үед олон новшгүй цомхон амьдрах арга барил ихэд дэлгэрээд байгаа билээ. Хэрхэн гэрийнхээ эд хогшил, хувцас хунраа цэгцлэн багасгаж цомхон амьдрах вэ гэдэг талаарх ном өч төчнөөнөөрөө хэвлэгдэн гарах болсон. Бид тийм л их хэрэгтэй хэрэггүй эд зүйлсийн дунд амьдарч байгаа болохоор тэдгээр ном эрэлт хэрэгцээтэй байгаа юм болов уу. Харин энэ ном бол эд хогшлын цомхотголоор зогсохгүй нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах зүйлсийг ч цомхотгож тэр нь бидний хүүхэд өсгөх хөдөлмөрийг хэрхэн хөнгөвчилж, цаашлаад гэр бүлийн уур амьсгалд хэрхэн сайн нөлөө үзүүлдэг болох тухай бичиж зөвлөсөн ном юм.
 
Номын зохиогч Ким Жон Пейн бол Америкийн хувийн 200 гаруй сургуульд зөвлөгч, лекц хийхийн хажуугаар 40 жилийн турш сургуулийн сэтгэл зүйн зөвлөх, насан туршийн боловсролын багш, сурган хүмүүжүүлэх багш,судлаач, мэргэжлийн зөвлөхийн ажил, 25 гаруй жил гэр бүлийн сэтгэл зүйчээр ажилласан. Уг ном анх 2009 онд Америкт хэвлэгдэн гарч бестсэллер болж удалгүй 20 орны хэл дээр орчуулагдаж,...
Continue Reading...

БОСС БҮСГҮЙ

Америкийн нэр хүнд бүхий Форбс сэтгүүлд "Өөрийн хүчээр хөрөнгөжсөн эмэгтэйчүүд" хэмээх жагсаалтад хориодхон настай залуу бүсгүй 2016 онд хүч түрэн орж иржээ. Тэрээр бусад охидын ажил хайж, анкет бөглөдөг насан дээр интернэтэд суурилсан загвар худалдааны "Насти Гал" хэмээх компани үүсгэн байгуулж өндөр амжилтад хүрсэн байна. Түүгээр ч барахгүй өөрийн биснесийн түүх, ажил хэргийн ертөнцөд хэрхэн манлайлах тухай "Босс бүсгүй" номоо гаргаснаар мөн л дуулиан тарьжээ.
 
Тэрээр өмнө нь дээд сургууль төгсөөгүй ч, 20 гаруй төрлийн ажлыг хийж үзсэн боловч өөрт нь нэг л таалагдсангүй, зөвхөн хоолныхоо мөнгө олох зорилгоор л дур муутайхан ажилладаг байж. Гэвч энэ үедээ маш их туршлага хуримтлуулж аливаад сэтгэлээсээ хандахын чухалыг сурахаас гадна үйлчлүүлэгчтэй зөв зохистой харьцах талаар чамлахааргүй ихийг ойлгож авчээ.
 
Хэсэг ажилгүй байсан үедээ зүгээр сууж чадалгүй дуртай зүйлээ хиймээр санагдаж хуучин хувцасны худалдаанаас хямд хувцас (үнийг нь дахин буулгаж) худалдан...
Continue Reading...

Энгийн дадал

Ахлах сургуулийн урдаа барьдаг тамирчин, бэйсболийн багийн шилдэг тоглогч явсан миний амьдрал тэр нэг өдрийн золгүй явдлаас болж орвонгоороо эргэсэн юм. Хамтран тоглогчийн маань цохиур нисэн ирж нүүрэн дээр бууснаас болж нүүрниий яс энд тэндгүй цуурч, хамар хугарч, тархинд хаван үүсч, нүд бүлтэрч хүн танихын эцэсгүй эрэмдэг, хөл дээрээ тогтож чадахгүй өрөөл татанхай амьтан болон хувирч билээ хэмээн уг номын зохиолч дурсчээ.
 
Мэргэжлийн бейсболчин болно гэсэн хүслээр жигүүрлэн нисч явсан үедээ гуйвж дайвсан, юмыг хэдэн давхар болгож хардаг болчихсон амьтан багаасаа хасагдчихаад асгартал уйлж сууснаа мартдаггүй.
 
Гэвч буцаад бэйсболоо тоглоно гэсэн хүсэл нь түүнийг яавал сайжрахав, яаж буцаад сайн тоглогч болохов гэдэг асуултуудад хариулах зам руу түлхсэн юм.
Эхний ээлжинд нойр сайн авах дадлыг өөртөө суулгахыг хичээв. Үеийнхэн компьютер тоглоом тоглож оройтож унтаж байхад би эрт орондоо ордог болов. Оюутны байрныхаа өрөөг эмх цэгцтэй байлгаж сурав. Ингэснээрээ...
Continue Reading...

"ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АЛДАА"

Энэхүү номын зохиогч нь өөрөө гурван хүүхдийн ээж бөгөөд өдөр тутмын амьдрал болон багшийн мэргэжил нь энэ сэдвийг судлахад нөлөөлж, өөрийн болон бусад гэр бүлүүдийн амьдрал ахуй, тэдний хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байгаа дээр хийсэн ажиглалт нь түүнийг баялаг туршлагатай болгож, зарим асуудлыг арай өөрөөр харж сургамжтай харьцуулалт хийн энэхүү номыг гаргахад хүргэжээ. Тэрээр “Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг нь өөрийгөө хүмүүжүүлэх хамгийн шилдэг арга” юм гэсэн байна.
 
Энэ номыг уншсанаар эцэг эхчүүдийн маш олон алдаа шүүмжлэлүүдийг олж харахаас гадна тэдгээр эцэг эхчүүдийн алдаагаа ухамсарлаагүйгээс болж үүсэх үл ойлголцол нь хүүхдийнх нь сэтгэлд нэмэгдэн нэмэгдсээр арилашгүй шарх буюу насан туршийн дайсагнал ч болж мэдэхийг анхааруулсныг ойлгох болно.
*Эцэг эхээ хайрлах хайр ба хүүхдийн сэтгэлийн шарх
Хүүхэд эцэг эхээ хайрлах хайрыг мэдэж төрдөггүй. Тэд хайрыг эцэг эхийнхээ өдөр тутмын амьдралын хэв маяг, харилцаа, үйл хөдлөлөөс нь, бусдад хэрхэн хайр халамж,...
Continue Reading...

«Цусны эргэлт бүхнийг шийднэ.»

Энэхүү ном нь бестселлер болоод байгаа бөгөөд номыг зохиогч Хориэ Акиёши нь Хятадын уламжлалт АУ-ы эм зүйч, тэр дундаа эмэгтэйчүүдийн өвчинтэй холбоотой асуудлаар зөвлөгөө өгч олон хүнийг эмчилж ирсэн хүн юм. Сүүлийн 10 жилийн дотор тэдний уламжлалт эмийн сан нь сарын тэмдэгийн өвдөлт, эндометриоз, үргүйдэл, хорт хавдар, сэтгэл гутрал, таргалалт, гоо сайхантай холбоотой асуудлаар 50,000 хүнд зөвлөгөө өгч эмчилж ирсэн туршлага дээрээ тулгуурлан уг номыг бичжээ.
 
Зохиогчийн хэлсэн «Эмэгтэй хүний хүч бол цус» гэдэг үг гүнзгий сэтгэгдэл төрүүлэв.
 
Эмэгтэй хүн сарын тэмдэг, төрөлт, хүүхэд хөхүүлэх зэргээр цусаа байнга алдаж байдаг. Цус багадах, цусны эргэлт муу байх нь олон өвчний шалтгаан болоод зогсохгүй сэтгэл санааг тогтворгүй болгож хямраадаг байна. Цусны эргэлт нь бүх биеийн 60 наяд эд эсэд хүчилтөрөгч, шим тэжээлийг хүргэж, тархи даавраар дамжуулан сэтгэл санааг ч дэмжиж байдаг. Цусны эргэлтийн үүрэг бол
 
1. Усыг хадгалж барих
2. Хүргэх (...
Continue Reading...

ГЭДЭС

17 настай байхад минь хөл дээр яр шиг жижиг юм гарчихаж билээ. Тэгж байгаад зүгээр болно биз гээд хэрэгсэхгүй явтал улам томорч, газар авав. Тэгэхэд нь сандарч эмчид очтол олигтой юм хэлсэнгүй, тос түрх гэвээ. Сайжирлыг олсонгүй гайхаж суутал бүр үсэрхийлж нөгөө хөл дээр гараад сүүлдээ гар, нуруу бүр нүүр лүү асдаг байгаа. Аз болж тэр үед өвөл байсан тул битүү хувцастай. Нүүрийг минь харсан хүмүүс хомхойд долоолгож гэж л бодсон байх. Эмч нар яаж эмчлэх аргаа эс мэднэ. Мэдрэлийн гаралтай гэхээс цааш тоймтой онош, эмчилгээ ч зааж өгсөнгүй. Гормонтой тос түрхэхээр тэрүүхэн үедээ гайгүй болсноо буцаад гараад ирнэ. Энэ үед яг надтай адил асуудалтай хүний талаар сонсож мэдээд судлахад антибиотик ууснаас үүдэж ийм өвчтэй болсон байлаа. Би ингэж яртай болохоос өмнө 14 хоногийн өмнө антибиоток ууснаа саналаа. Ингээд арьсаа эмчлэх гэж байсан зүтгэлээ орхиод өөрийгөө дотроосоо эмчлэх ёстойгоо ухаарсан юм. Сүүн бүтээгдэхүүн, амьтны гаралтай бүтээгдэхүүн идэхээ больж, гурилан юмаа хязгаарлав....
Continue Reading...

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АМЬДРАЛ 20 НАСНААС ЭХЭЛДЭГ

Энэ номыг охиныхоо өмнөөс уншиж ашигтай мэдээллийг хураангуйлж өгмөөр санагдлаа. Их сургуулийн оюутан, дээр нь англи хэл дээр мэргэжлийн зузаан номонд дарагдаж байгаа хүнд юун хувь хүний сэдэв мантай л байдаг байх даа гэж бодогдож сургамжтай хэсгийг судлахаар шимтэж уншлаа.
 
                                                                                  * * *
 
Багаасаа толгой сайтайгаараа бусдаас гоцлон Америкийн дэлхийд нэртэй их сургуульд элсэн орсон охин Саруул (жишээн дээрх хүмүүсийн нэрийг монголчлов) бүх талаараа л өндөр оноо авдаг бөгөөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэх хүртлээ ямар ч юманд сэтгэл санаагаа зориулахгүй хэмээн зорилготойгоор тэмүүлдэг охин байлаа. Тэр үед хүн болгон л тэр охиныг ухаантай бас дээр нь авьяастайг нь гайхаж шагширдаг байж. Гэтэл хэдэн...
Continue Reading...

БАР ЭЭЖ

Эму Чуа (Amy Chua) Иелийн их сургуулийн хуулийн багш гэх хятад бүсгүй өөрийн хоёр охиноо хатуу дэг жаягтайгаар өсгөж, хүмүүжүүлж байгаадаа чамгүй олон шүүмжлэлийг хүртдэг ч эцэг эхийнхээ өөрийг нь хүмүүжүүлсэн аргаараа уламжлан өсгөхөө нэгэнт зориг шулууджээ. Тэрээр Еврей нөхөртэй, нөхөр нь хэтэрхий хүүхдийг тоглох цаггүй болгож байна гэж шүүмжилдэг байсан ч Чуа өөрийнхөөрөө хүмүүжүүлэх аргаа гурван үеийн намтартайгаа харьцуулан бодож, тэдний намтарын 3-р үеийг үргэлжлүүлэх хүмүүс нь Чуагийн охид байсан тул улам чанартай хүмүүс болж үлдэх ёстой гэсэн зорилгоор дасгалжуулах аргаа зогсоолгүй сэтгэлийн агуу тэвчээрийг гарган зүтгэсэн байв.
 
Хүүхдийнхээ төлөө ингэж тууштай уйгагүй зүтгэж байгаагаа бид (Ази буюу Дорнын хүмүүс) хүүхэддээ дэндүү хайртай болохоороо тэсвэр хатуужлыг багаас нь амсуулж ирээдүйд зовлон бага, биеэ даасан хүчтэй, зорилготой хүн болгохын л төлөө юм шүү дээ. Тэгэхээс биш барууны орны хүүхдийн хүмүүжил хэтэрхий задгай, дур зоргоор нь байлгадаг, тэд цагийг...
Continue Reading...
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.