Данийн Хаант Улс буюу Даничүүд нь дэлхийд хамгийн аз жаргалтай улсаар нэрлэгддэг бөгөөд НҮБ-аас жил бүр гаргадаг “Аз Жаргалын Индекс”-ээр 1973 оноос хойш тасралтгүй дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улсын нэгээр шалгарч байгаа. Үүний учир шалтгааныг олж илрүүлэхээр олон орон тэр дундаа Америк болон Англичууд ихээр судалсан ба үндсэн шалтгааныг нь Дани эцэг, эхчүүдийн өв залгамжилж ирсэн хүүхдээ багаас нь аз жаргалтай, өөртөө итгэлтэй бие даасан арга барилтай болгож өсгөдөг тэдний гэрийн хүмүүжилтэй холбоотой гэдгийг нотолсон байдаг.
МоmmyOFFICE-ийн зүгээс эцэг, эхчүүд ээжүүддэ Дани эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын талаар тун удахгүй онлайн сургалтыг хүргэхээр бэлдээд байна.
Дани эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болгож төлөвшүүлдэг вэ? Монгол ээжүүд тэднээс хэрхэн суралцаж болох вэ? Тэд маш энгийн зүлээс эхэлдэг:
1. Илүү чөлөөтэй хүүхэд өөрөөрөө тоглох цагийг нь гаргаж өгөх: Дэнмарк-д хүүхэд 6 настайдаа сургуульд ордог бөгөөд 10 нас хүртэл хичээл өдрийн 2 цагт дуусдаг баг сургуулиас нь хамаарч 4-5 цаг хүртэл бүтэн 2-3 цагийг хүүхдүүдийг гадаа тоглуулах цагийг нь хичээлийн хуваарьт гаргаж өгсөн байдаг. Дани эцэг эхчүүд нь энэхүү цагийг зөвхөн бие бялдрын хөгжил гэж хардаггүй бөгөөд хүүхдийг илүү нийгэмших хүнтэй зөв харьцаж сурах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлдэг гэж үздэг.
2. Бүх төрлийн ном болон зохиолуудыг хүүхэдтэйгээ хамт уншиж, тэдэнтэй ярилцаж, ойлгуулж өгөхөд зарцуул: Амьдрал мэдээж зөвхөн үлгэрийн номд гардаг шиг бүх зүйл аз жаргалтайгаар төгсдөггүй, Дани эцэг эхчүүдийн хувьд хүүхдэдээ ном уншиж өгөхөд цагийг гаргахаас гадна тухайн сэдвийн талаар хүүхэдтэйгээ ярилцахад цаг гаргадаг. Өөрөөр хэлбэл тэд илүү нээлттэйгээр хүүхдүүддээ амьдралын эрээн, бараан болон хүний сэтгэл зүй, зан чанар юунаас болж өөрчлөгддөг, ямар шалтгаан хүнийг уурлуулдаг болон баярлуулдаг талаар багаас нь илүү ойлгуулж, тайлбарлаж өгдөг байна.
3. Айлгаж бус хүндэтгэлтэйгээр харьцаж, ойлгуулах замаар хүүхдээ сургах: Олон орны эцэг, эхчүүдийн хувьд хүүхдээ хичээл ном хийхгүй бол айлгах эсвэл сүрдүүлэх зарим тохиолдолд бидний хувьд суран бүсний амт үзүүлэх эсвэл зөөлөн алгадах байдлаар хүүхдэдээ өөрийн хийлгэхээр хүсэж буй зүйлээ тулгаж айлгаж хийлгэх тохиолдлууд ихээр байдаг гэдгийг бид мэднэ. Харин Данид хүүхдийг хүмүүжүүлэхдээ алгадах нь хуулиар хориотой бөгөөд тэдний хувьд хүүхэдтэйгээ харьцахдаа бусад том хүмүүстэй харьцаж байгаатай ижил хүндэтгэлтэйгээр тэдний өөрсдийн хүсэл зорилгыг нь сонссон, өөрийнхөн саналыг түрүүлж сонссон байдлаар харьцаж хүмүүжүүлдэг.
4.Аюулгүй тайван гэрийн орчныг бүрдүүлж өгөх: Дани эцэг эхчүүд гэр бүлээрээ гэртээ тоглодог тогломууд болон тэмдэглэлт өдрүүдээр гэртээ гэр бүлээрээ хийх уламжлалуудыг бий болгож өгсөн байдаг. Тэдний хувьд хүүхдээ гэр бүлийн хүндэт гишүүн, хамтдаа гэдгийг мэдрүүлэхийн тулд хүүхэддээ тохиолдсон зүйлүүдийг гэр бүлээрээ хамтдаа шүүмжлэхгүйгээр сонсож, хамтдаа бүх зүйлүүдийг шийдэх боломжтой гэсэн халуун дулаан гэрийн уур амьсгал бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдол өгдөг.
50% Complete
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.