ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ, АЗ ЖАРГАЛТАЙ ХҮҮХЭД ӨСГӨХ ДАНИ ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АРГА БАРИЛ

зөвлөмж Nov 17, 2022

Данийн Хаант Улс буюу Даничүүд нь дэлхийд хамгийн аз жаргалтай улсаар нэрлэгддэг бөгөөд НҮБ-аас жил бүр гаргадаг “Аз Жаргалын Индекс”-ээр 1973 оноос хойш тасралтгүй дэлхийн хамгийн аз жаргалтай 10 улсын нэгээр шалгарч байгаа. Үүний учир шалтгааныг олж илрүүлэхээр олон орон тэр дундаа Америк болон Англичууд ихээр судалсан ба үндсэн шалтгааныг нь Дани эцэг, эхчүүдийн өв залгамжилж ирсэн хүүхдээ багаас нь аз жаргалтай, өөртөө итгэлтэй бие даасан арга барилтай болгож өсгөдөг тэдний гэрийн хүмүүжилтэй холбоотой гэдгийг нотолсон байдаг.

МоmmyOFFICE-ийн зүгээс эцэг, эхчүүд ээжүүддэ Дани эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилын талаар тун удахгүй онлайн сургалтыг хүргэхээр бэлдээд байна.

Дани эцэг, эхчүүд хүүхдээ хэрхэн өөртөө итгэлтэй, аз жаргалтай хүн болгож төлөвшүүлдэг вэ? Монгол ээжүүд тэднээс хэрхэн суралцаж болох вэ? Тэд маш энгийн зүлээс эхэлдэг:

1. Илүү чөлөөтэй хүүхэд өөрөөрөө тоглох цагийг нь гаргаж өгөх: Дэнмарк-д хүүхэд 6 настайдаа сургуульд ордог бөгөөд 10...

Continue Reading...

Сэтгэл зүйчдээс зөвлөж буй хүүхдээ өөртэй итгэлтэй болгох 10 арга

зөвлөмж Nov 16, 2021

Эцэг, эхчүүдээс үр хүүхдэдээ өгөх хамгийн том бэлэг бол “өөртөө итгэх” итгэл юм. Эцэг, эхчүүдэд зориулсан ном бичдэгээрээ алдагтай сэтгэл зүйч Карл Пикхардт хэлж буйгаар өөртөө итгэлгүй хүүхдүүд аливаа шинэ зүйлийг туршиж, оролдож үзэхээсээ эмээдэг буюу алдаа, дутагдал гаргаж зэмлүүлэхээс айдаг, үүнээсээ шалтгаалж ямар нэгэн хүч чадал шавхсан зүйлд өөрийгөө автоматаар чадахгүй гэж ойлгуулах, мөн бие бялдар, сэтгэл зүйн тэсвэрийн хувьд бусад энгийн хүүхдүүдээс харьцангуй сул дорой болж өсдөг бөгөөд энэ нь ирээдүйн амьдралд нь маш сөргөөр нөлөөлдөг.

Ийм учраас та эцэг эхийн хувьд өөрийн хүүхдийнхээ оролдлогуудыг дэмжих, тэднийг бие бялдар, сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй нэгэн болгож өсгөх нь таны туйлын чухал үүрэг юм.

 1. Ялсан ч бай, ялагдсан ч бай оролдлогыг үнэл

Таны хүүхэд өөрийн багийн ялалтын гоолыг хийсэн ч бай эсвэл ялагдал хүлээх алдааг гаргасан ч бай түүнд оролдлого хийснийхээ төлөө баяр хүргэ. Таны хүүхэд хэзээ ч оролдлого...

Continue Reading...

Ээжүүдийн өөрийгөө хөгжүүлэх энгийн 5 арга

зөвлөмж Nov 03, 2021

Ээж болсноос хойш та хамгийн сүүлд хэзээ өөртөө цаг гаргасан бэ? Магадгүй та санахгүй байгаа байх. Эсвэл санаж байвал нэлээн олон сар, жилийн өмнөх байх. Учир нь гэвэл ээжүүд бид үргэлж үр хүүхэд, хань ижлээ өмнөө тавьж, тэднийхээ сайн сайхны төлөө өөрийн үнэт цагаа гэр бүлдээ бүрэн зориулж байдаг.


Ээжүүд, эмэгтэйчүүд байгалаасаа өөрийн эргэн тойрондоо байгаа хүмүүсээ асран хамгаалах, халамжлах хандлагатай, зарим талаар өөрийн үүрэг гэж ойлгодог. Үүнээсээ болж бид бусдыг халамжлах, өсгөхөд өөрийн цагийг зарцуулж харин өөрийгөө хөгжүүлэхээ бараг мартаж орхидог гэхэд болно. Эсрэгээр нь ээжүүд бид өөрийгөө хайрлах, өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцан сайжирч байх нь туйлын чухал ач холбогдолтой юм. Учир нь хүүхдүүд ааваасаа илүү ээжээсээ илүү ихийг суралцаж, ээжийнхээ үг үйлдлийг даган дуурайж, ээжийнхээ дэргэд хувь хүний төлөвшлөө олж авч байдаг. 

Иймээс ээжүүд, эхчүүд та бүхэндээ өөрийгөө богино хугацаанд үр дүнтэй хөгжүүлэх энгийн 5 аргыг санал...

Continue Reading...

Богд уул - Зөн совингоо дагалаа

Гэрээс гараад ойрхон цэцэрлэгт хүрээлэнд гүйчихмээр санагдсан ч нэг л Богд уулруу явах ёстой юм шиг санагдаад, тэнд өнөөдөр шинэ аялал, шинэ сайхан зүйл хүлээж буй мэт санагдаад. Энэ совингоо дагахаар боллоо. 

Уулын өөдөө хурд хийлгүй тааваараа, нэг сайхан төсөөллөө процесст оруулаад л мөрөөдөж явлаа. Намрын өнгө үнэхээр гайхалтай. Байгалийн тэр олон өнгө уран бүтээлч, зураач хэн бүхэнд намайг зураач, надаас санаа аваач гэсэн шиг өөрийгөө дэлгэсэн мэт. Чийгтэй нойтон тул арай өөр замаар явах зуур нэгэн уулч эгчтэй наана цаана гаран явсаар, дараагийн дахиад нэг хүнтэй гээд зөрж өнгөрсөөр сүүлийн бартаат хэсэг дээр ирэхэд өнөөх эгчтэй дахин таарч, хоорондоо мэнд мэдлээ. 

Дугуй цагаан дээр сүүлийн 5 долоо хоногийн амралтаар тасралтгүй гарсаар уйдах авч, байгальд алхах нь өөрөө нэг л таатай 7 хоногийн эрч хүчээ сэлбэх боломж. Энэхүү алхалтын өмнө алхалтын эхэнд байдаг газрын зургаас Баруун ширээт гэж газар харууц сайтай гэсэн тэмдэглэгээг хараад очих юмсан гэж бодол дотор минь...

Continue Reading...

Цэцэрлэгт хүрээлэн - Гүйлт

Гэрээс гаралт

Ээжүүд бид өөрсдөө л ингэчих вий гэж хэт санаа зовсноосоо өөрсдийгөө хойш тавьж орхигдуулдаг болохоо олж мэдлээ. 2-3 өдрийн дараагаас гэрт маань хэвшил бий болж гэрт үлдсэн хүмүүс надгүйгээр намайг ирэх хүртэл асуудалгүй байдаг боллоо. Цаашид энэ талаар бичих шаардлаггүй шууд аялалын болоод дотоод мэдрэмжийн тэмдэглэлээ оруулахаар шийдлээ. Ийм л амархан байж хэхэ.

Бүтэлгүйтэл ба шинэ зам

Хагасайн өдөр

Машины бензины шар гэрэл ассан ч шууд уулын дээшээ өгсөөд очтол нэг л унтарвал асахгүй юм шиг мэдрэмж төрөөд эртхэн асуудал үүсээгүй дээр буцъя гээд уулын зогсоол дээр очоод буцлаа. Замдаа энэ мэт ингээд шалтаг гарахад л буцаад байвал гэж бодоод нөхөрлүү залгаад юу болсноо хэлтэл шар гэрэл анивчаад эхэлдэг гэхээр нь колонк ураадаад байгаа, арай ч анивчаагүй юм чинь эхлээд гарч ирсэн зорилгоо биелүүлье гээд Туул гол дөнгөж өнгөрөөд машинаа парклаж тавиад Туул гол дагасан дугуйны зам дагаад шогшоод гүйлээ. Явган явж байгаа хүнээс бол яалт ч үгүй хурдан байгаад нь...

Continue Reading...

Хичээл үзэх заавар

 

Хүлээцтэй хандаж байгаа танд баярлалаа. 

Хичээлрүүгээ ороод хичээл нь гарч ирэхгүй байвал гараад дахин ороод үзээрэй.

Нэвтрэх нэр нь таны имэйл хаяг байх ба өөрийн имэйл хаягын нууц үгээ огт ашиглахгдахгүй болохыг хэлье.

Зааврын дагуу оролдож үзсэн ч танд ямар нэгэн асуудал гарвал @mommyoffice facebook page рүү смс ээр хувийн чат бичээрэй. 

Та өөрийн имэйл хаягаа бичээд, ямар асуудал гарснаа бичихэд бид танд шалгаад хариу зурвас илгээх болно.  

 

 

 

 

 

 

 

 

 

Continue Reading...

Эрэгтэй хүүхдийн хүмүүжилд эергээр нөлөөлөх шидэт үгс

Маш олон ном сэтгүүл дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн ялгааг уншаад “Тэд үнэхээр ялгаатай юм байна” гэж бодов. Орчин үед шинжлэх ухаан хурдацтай хѳгжиж байгаа ч хүн тѳрѳлхтний оюун ухаан хийгээд бие бялдар он удаан жилийн туршид бүрэлдүүлж бүтээсэн бүтцээ тэр бүр хурдан ѳѳрчилдѳггүй. Ѳѳрѳѳр хэлбэл, эрт үеэс хэвшигдэж ирсэн амьдралын хэв маяг, үүрэгт ажил зэрэг нь хүний тархи болон бие организмд нѳлѳѳлѳн улмаар одоогийн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр эрс тэс зан чанартай хүмүүсийг бий болгожээ.
Эрэгтэй хүүхэд түүхэндээ олон арван мянган жилийн турш ан агнаж, тэмцэлдсээр ирсэн болохоор тэд төрөлхийн идэвхитэй биеийн хөдөлгөөнтэй байдаг. Өндөр дээрээс үсрэх, гүйх, авирах, ноцолдох гэх мэтэд гаргууд. Мѳн зүг чигийн баримжаа гаргах, олохдоо сайн. Нэг зүйлд төвлөрөн хийхдээ охидоос давуу байдаг. Харин өөрийгөө илэрхийлэх чадвар, олон зүйлийг нэгэн зэрэг хийх чадвар охидтой харьцуулахад дутуу байдаг санжээ. Энэ чадварууд нь ан агнаж, дайн самуун хийхэд онцын хэрэгцээгүй...

Continue Reading...

Богд уул - Өөрөө өөртөө гэрэл бол

Эхлэл

Өмнөх орой нь хагассайнд бас өөртөө цагаа зарцуулж болно гэсэн нөхрийн үг үнэхээр чихэнд сонсголонтой. Урд нь миний бие 3н хүүхэд дээрээ хүүхдийнхээ хажууд л байхгүй өөрөө л харж хандахгүй бол муу ээж болчих юм шиг гэм хийчихсэн юм шиг санагддаг байжээ.  Сэтгэлгээний хувьд ийм байсан тул магад нөхөр хүүхэд харна гэсэн ч би явахгүй гэр бүлээрээ л ингэж тэгсгээд явахыг илүүд үзэх байсан биз. Одоо бол боломжийг өөртөө зарцуулахыг чухалчлах болсон.  Мэдээж өмнөх үлдэгдэл сэтгэлгээ бүрэн арилаагүй ч бас ололттой. 

Гэвч урд шөнө нь миний бага хүү маань халуурч бүлээрч хонолоо. Шөнөжин наана цаана нь гарч унтаад сайн амраагүй ч өглөө сэрэхэд ямар ч эмгүйгээр халуунгүй болсон тул шууд аавд нь даатгаад хувцасаа өмсөөд гарлаа. Хуучин би байсан бол заза харзная, болъё, хүүхэд өвдөж байхад гарч л байдаг гээд болих байсан нь тодорхой.

Ууланд авиралт

Энэ удаад уулынхаа зүүн талаа барьж явлаа. Шууд л эрчтэй хурд хийж яг л өмнөхөөрөө 30мин явахад хөлс асгарч эхэлээ. Саяхан...

Continue Reading...

Богд уул - Миний аялал

Аялал хийх болсон тухай

Хүүхэд минь 6 сар хүрээд бор хоолонд орж эхлээд байгаа үе. Нөхөр минь өчигдөр гэнэт чи бүтэн сайнд өглөө 11 хүртэл ганцаараа чөлөөтэй. Өөртөө зарцуул гэж хэлсэн тэр үг. Ямар ч эргэлзээ байхгүй шууд Богд уулын орой дээр гарна гэсэн бодол. Ганцаараа ууланд явна гэхэд Эмо юм биш үү гэхэд маш итгэлтэйгээр ямар ч эмо байхгүй. Ганцаараа уул ус горхны чимээг хараад зөвхөн өөртэйгөө цагийг өнгөрөөх хүсэл л юу юунаас их төрлөө.

2 жил орчмын өмнө яг өмнөх хүүхдээ 6 сартай байхад анх удаа ажлынхантайгаа гарч байсан. Тухайн үед залуусыг дагаад эмэгтэйчүүдээсээ 2т орж байсан бяцхан амжилт байсан тул тэр амжилтаа эвдэж чадах эсэх, анхных биш тул өөрийгөө сорих зорилготой гарах талаар бодоод унтав.

Аялал эхлэх мөч

6 цаг 40 минут гарахад таарсан яг сайхан цаг. Яг хүүхдийнхээ дэргэдээс босох гэтэл сэрээд уйлах гээд байхаар нь дахин хажууд нь хэвтэж хөхүүлдээд 7 цаг 10 минут. Хүүхдээ унтахыг хүлээх зуур цонхоор хүйтэн салхи, борооны өтгөн үүл, нэг л зэврүү. Хүүхэд ч...

Continue Reading...

ӨГЛӨӨНИЙ ГАЙХАМШИГ’ номын тойм ба өөр дээрээ туршсан хэд хоног

Номын зохиолч Хэл Элрод 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бизнес нь дампуурч, өрөнд орж, сэтгэлээр унаж, нэг үгээр тартагтаа тулж явах үедээ “Таны амжилтын хэр хэмжээ таны хувь хүний хөгжлийн хэр хэмжээтэй тэнцүү” гэсэн утгатай үгийг сонсчээ. Энэ үгийг сонсоод гэнэт л гэгээрэх шиг болсон гэнэ. Өөрийгөө хувь хүнийхээ хувьд хүссэн амжилт бүтээлээ бий болгох, тогтвортой хэмжээнд барих хэмжээнд хөгжөөгүй гэдгээ ухаарсан тэрбээр 1-10 хүртэлх тоогоор хэмжвэл сайндаа 3-4 дээр явж байна гэдгээ мэджээ.

Хүн бүр л эрүүл мэнд, аз жаргал, мөнгө сөнхүү, харилцаа холбоо, ажил төрөлдөө 10 оноо авахыг хүсдэг боловч бидний хувь хүний хөгжил өөрөөр хэлвэл мэдлэг, туршлага, харах өнцөг, итгэл үнэмшил тэр хүссэн оноотой дүйцэх хэмжээнд байж чаддаггүй. Хэрвээ амжилт, сэтгэл ханамж, биелэлт гээд амьдарлынхаа чухал үзүүлэлтүүдийг 1-10 хүртэл хэмжвэл эрүүл мэнд дээр 7 байхад болно, хайр дурлал дээр 5 байхад л хангалттай, санхүүгийн хувьд ч 6 байхад болно доо гэж бодох хүнтэй таарах...

Continue Reading...
1 2 3 4
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.