Богд уул - Өөрөө өөртөө гэрэл бол

Эхлэл

Өмнөх орой нь хагассайнд бас өөртөө цагаа зарцуулж болно гэсэн нөхрийн үг үнэхээр чихэнд сонсголонтой. Урд нь миний бие 3н хүүхэд дээрээ хүүхдийнхээ хажууд л байхгүй өөрөө л харж хандахгүй бол муу ээж болчих юм шиг гэм хийчихсэн юм шиг санагддаг байжээ.  Сэтгэлгээний хувьд ийм байсан тул магад нөхөр хүүхэд харна гэсэн ч би явахгүй гэр бүлээрээ л ингэж тэгсгээд явахыг илүүд үзэх байсан биз. Одоо бол боломжийг өөртөө зарцуулахыг чухалчлах болсон.  Мэдээж өмнөх үлдэгдэл сэтгэлгээ бүрэн арилаагүй ч бас ололттой. 

Гэвч урд шөнө нь миний бага хүү маань халуурч бүлээрч хонолоо. Шөнөжин наана цаана нь гарч унтаад сайн амраагүй ч өглөө сэрэхэд ямар ч эмгүйгээр халуунгүй болсон тул шууд аавд нь даатгаад хувцасаа өмсөөд гарлаа. Хуучин би байсан бол заза харзная, болъё, хүүхэд өвдөж байхад гарч л байдаг гээд болих байсан нь тодорхой.

Ууланд авиралт

Энэ удаад уулынхаа зүүн талаа барьж явлаа. Шууд л эрчтэй хурд хийж яг л өмнөхөөрөө 30мин явахад хөлс асгарч эхэлээ. Саяхан явчихсан тул хэзээний замаа мэддэг болжээ. Энэ хэсгээр явахаар голын шоржигнох чимээ уулаа дөнгөж өгсмөгц сонсогдоод үнэхээр амар амгалан. Ингээд өөрийнхөө амьсгал дээр төвлөрч явлаа. Маш ихээр амьсгаадсан хэвээр байгаагаа анзаарлаа. Ингэж явсаар нилээд дээш өгсүүр болоход бага зэрэг цуцаж эхэлсэн. Эндээс эхлээд л өөрөө өөрийгөө дасгалжуулах гэж үзлээ. Хэн нэгнээс урам авч явах бус өөрийнхөө дотоод хүчийг өөрөө удирдахыг хүслээ. За энэ бол миний хөл би хөлөө хурдан удаан алхах эсэхийг би шийднэ. 1 2 3 .... 20 гээд тоолоод сүүлдээ түүнийгээ ч мартаад хэсэг газар явчихсан шаал өөр зүйл бодсон явж байх жишээний. Уулаар яваа хүмүүсийн хажуугаар өнгөрөх үед санаа авах үгсээс онцлохыг нь бас дурдаж байя гэж бодлоо. 

  1. Амьдралын хамгийн чухал зүйл чинь тэгээд яг Мөнгө биш юм билээ ш д гэх идэр насны эрэгтэйн яриа
  2. Би яг л ийм болнодоо гээд нэг моделийн зургийг ханандаа наагаад л амьдарсан тэрнийхээ хаа ч хүрээгүй гэх ахлах ангийн охин.

Үүнийг сонсоод надад ч бас тийм үе байсан, жил бүрийн эхний өдөр шинэхэн дэвтэр дээр мэргэжлийн ур чадвараа сайжруулах 5-6  лист хэдэн жил дараалж бичигддэг байсан. Гэвч ердөө л мөрөөдөл төдий дэвтэр дээр. Үүний гаргалгааг маш сайн ойлгосон. Мөрөөдлийнхөө төлөө Үйлдэл, Алхам хийхгүй бол энэ бол мөрөөдөл хэвээр байна. Тийм ч учраас одоо өөрийн бизнесээ босгох гээд үйлдэл алхамыг зорилготойгоор, бас зоригтой хийж байна. Гэхдээ өмнөх мөрөөдөл гэдэг зүйлс яг тэр зүйлийг хийгээд тэрний дараа яг яаах нь бас тодорхойгүй байсан учраас үйлдэл авахгүй байсан ч байж болох юм. Тэгэхээр энэ зүйлийг хийгээд яг ямар үр дүн мэдрэмж авах вэ гэдгээ мөрөөдлийн лист гаргах ёстойг өөр дээрээ бодитой ухаарсан юм.  Үүний бас нэг бодит жишээ бол уулын орой дээр гарна гээд гэрээсээ гараад ууланд яваа хүмүүсийн 85% зорилгоо биелүүлж байгаа харагдсан. Гэвч амьдрал дээр нийт амжилтанд хүрнэ гээд явсан хүний маш бага хувь л зорилгоо олж зорьсондоо хүрсэн байдаг. Замаасаа ихэнх нь няцдаг. Дээрх 2 ийг харьцуулж үзэхэд богд ууланд авирна гээд яг таг тов тодорхой хүрч болохуйц зорилго тавиад тэр хүрэх цэг нь нүдэнд нь харагдаж байна. Тэгэхээр өнөө зорилго зорилт гэдэг зүйлээ Богд уул шиг гаргах л хэрэгтэй юм байна. 

Ингээд уулын орой дээр яг гарахын наахан талд Welcome гэсэн хөөрхөн мөчир угтдаг. Түүнийг өнгөрөөд явахад л аз жаргалын дуу цангинана.

Өнөөдөр 8.15-9.45

Тэнд бүх хүн нэг зорилготой зорилгоо биелүүлцгээсэн, өөрсдийгөө шагнах мэт. Тэр бүх хүн нэг л ижил бартаа саадтай замыг туулж ирсэн тул бусдын байр байдалд бус зөвхөн өөр өөрсддөө анхаарал хандуулж бахдаж байгаа нь илхэн. 

Дөнгөж гараад бүжиг хиймээр гоё биттэй дуу тавьсан 3н охины дэргэд очиж бага сага сунгалт хийж аяанд нь багахан ч болов бүжиглээд авлаа. Уулан дээр гараад л нийтээрээ бүжиглэдэг байвал ямар гоё байх болоо гэж бас тэрхэн зуур бодлоо. Уг нь хүмүүс бүжиглэх сонирхолтой ч ...

Буулт

Төд удалгүй эргээд шогшоод буулаа. Энэ зуур нэг гоё санаа төрсөн нь дуучин Дээгий Ганаа 2 эрүүлжих бооцоот тэмцээн явуулж байгаа. Иймд тэр 2 ийг хамт ууланд гарах санал тавиад уулын орой дээр гараад тэр 2 оор 1-2 дуу дуулуулж фенүүд нь дагаж дуулах тэр мөч маш сайхан байна байхдаа гэсэн бодол төрөөд түүндээ баясаад явж өглөө. Буух зуураа усны боргионоосоо саваа дүүргэж аваад доош шогшсон хэвээрээ явлаа. Уулнаас буугаад машин зогсоол хүртэл гүйж үзлээ. Маш удаанаар чүү ай гүйж байсан ч энэ надад бас л сайхан мэдрэмж төрүүллээ. Дахиад өөрийгөө хурцлаад за болж байна, дахиад жаахан хурдалбал хэр байна гээд дотоод хүнтэйгээ ярихад тэгье л гэж байна. Арай жаахан хурд хийсээр машиндаа сууж авлаа. 9.58-11.03

Машин астал биттэй дорго дуу явсантай зэрэгцээд бие болоод сэтгэл санаа сэргээд уруудаад харьлаа.  

 

 
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.