Цэцэрлэгт хүрээлэн - Гүйлт

Гэрээс гаралт

Ээжүүд бид өөрсдөө л ингэчих вий гэж хэт санаа зовсноосоо өөрсдийгөө хойш тавьж орхигдуулдаг болохоо олж мэдлээ. 2-3 өдрийн дараагаас гэрт маань хэвшил бий болж гэрт үлдсэн хүмүүс надгүйгээр намайг ирэх хүртэл асуудалгүй байдаг боллоо. Цаашид энэ талаар бичих шаардлаггүй шууд аялалын болоод дотоод мэдрэмжийн тэмдэглэлээ оруулахаар шийдлээ. Ийм л амархан байж хэхэ.

Бүтэлгүйтэл ба шинэ зам

Хагасайн өдөр

Машины бензины шар гэрэл ассан ч шууд уулын дээшээ өгсөөд очтол нэг л унтарвал асахгүй юм шиг мэдрэмж төрөөд эртхэн асуудал үүсээгүй дээр буцъя гээд уулын зогсоол дээр очоод буцлаа. Замдаа энэ мэт ингээд шалтаг гарахад л буцаад байвал гэж бодоод нөхөрлүү залгаад юу болсноо хэлтэл шар гэрэл анивчаад эхэлдэг гэхээр нь колонк ураадаад байгаа, арай ч анивчаагүй юм чинь эхлээд гарч ирсэн зорилгоо биелүүлье гээд Туул гол дөнгөж өнгөрөөд машинаа парклаж тавиад Туул гол дагасан дугуйны зам дагаад шогшоод гүйлээ. Явган явж байгаа хүнээс бол яалт ч үгүй хурдан байгаад нь баярлаад зогсолтгүй гүйсээр зам дуусгаад цааш явмаар байв ч зэлүүд байна гэсэн юм бодож зогстол нас тогтсон эгч ирээд дөнгөж цаах нь далан байдаг гээд очиж үзэхээр боллоо. Очтол нас тогтсон хэдэн хүмүүс. Тэр газрыг хүмүүс мэддэг бололтой. Харамсалтай нь 3 хоногийн өмнө 3 хүүхэд живж амь насаа алдсан, 1 ийг нь одоо хүртэл олоогүй байгаа гэдгийг сонслоо. Гэвч тэнд ямар ч анхааруулсан тэмдэглэгээ байхгүй, өнөөх далан нь сэтэрсэн байв. ОБЕГ ажиллагаа хийхдээ тэмдэглэгээ тавьдаг байвал гэсэн бодол төрлөө. Зөрж өнгөрсөн хэдэн хүүхдүүдэд тэнд аюултай байна шүү гэхэд тоохгүй байсан ч хүүхэд осолдсон шүү гэхэд болгоомжилж хүлээч авсан зэргээс огт байхгүйгээс нэг анхааруулга тавих л хэрэгтэй. 

Ингээд тэндээс буцаж замруугаа ороод буцаад шогшоод гүйлээ. Бас л яг замд маш том ил болон далд хоолойгоор шууд Туул голруу ус цутгаж байна. Ягаад шууд ийшээ ингэж цутгаж байгаа нь хачирхалтай. 

Бүтэнсайн өдөр

Ингээд маргааш өдөр нь дахиад ууландаа гарах гэсэн боловч бороо орж байсан тул өчигдөрийн шогшоондоо урамшаад цэцэрлэгт хүрээлэнд очоод гүйхээр шийдлээ. 

Гүйлт

Гүйж эхлээд л амьсгаа давхцаад чү ай л замаа хороож байлаа. Хажуугаар хүмүүс хурд хийж гүйгээд л...

Гэхдээ тэрэнд огт ач холбогдол өгсөнгүй. Өөрийнхөө гүйлтэд л анхаарч амьсгалаа янз бүр авч гаргаад л гүйлээ. Энэ үед бороо орж байсан тул гадаа агаар бол янзтай. Халаагүй байсан нь аз болсон. Манан уул, байгаль ажиглаад л гүйж явсан замынхаа дунд хэрд очиход амьсгаа бүр дарагдчихсан нэг мэдсэн маш хөнгөн мэдрэмжтэй гүйж байв. Ингээд нэг тойрог тун дажгүй дууслаа. 2 тойрог гүйнэ гэж гарч ирсэн тул цааш дахин замаа эхлүүллээ. Энэ амьсгаа задрахад өмнөх ууланд авиралтын нөлөө маш их. Хэрэв өмнө нь ямар ч бэлтгэлгүй байсан бол ингэж задрахгүй байсан. Ууланд авирхаас эхлээд оргил хүртэл амьсгаа өндөр байдаг байсан. Дараагийн ууланд гарахад амьсгалаа анзаарая. Бараг л задарчихсан байна гэсэн хүлээлттэй байна. Ингээд сайхан амьсгаа задарчихаар гүйх тийм ч хүнд санагдахаа больдог юм байна. Хурдаа нэмсэн шигээ гүйлээ. Өөрт нэг л таатай. Бага багаар ахиад л байна. Би чинь энэ биенийхээ эзэн шүү дээ гэсэн юм бодоол, гүйх зуураа 2 өвдгөө хавсарч гүйгээд л, гуяны дээд булчинд нөлөөлж байгааг нь мэдрээд л янз бүрээр биеэ чагнаж гүйлээ. Ингэж гүйсээр яваад нэг мэдсэн Crazy санаа бодоод олчихсон өнөөхөө төсөөлцөн гүйж явлаа. Хэрэгжих бол боломжтой. Биелэвэл энд бичнээ. 

Ингээд дахиад барианд ирэх үед дахиад ч тойрч чадахаар бие халсан байв. Дахин гүйхдээ 2 тойрог, боломжийн байвал 3 тойрог гүйнэ. Гэхдээ ингээд дуусгаад энгийн хэдэн дасгалаа хийгээд гэрийн зүг жолоо мушгилаа.

Дараагийн гүйлт хийсэн бичлэг дээр хэрхэн гүйлтээр өөрөө өөртэйгээ танилцаж эхлэсэн түүхээ бичнэ. 

 

 

 

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.