Богд уул - Миний аялал

Аялал хийх болсон тухай

Хүүхэд минь 6 сар хүрээд бор хоолонд орж эхлээд байгаа үе. Нөхөр минь өчигдөр гэнэт чи бүтэн сайнд өглөө 11 хүртэл ганцаараа чөлөөтэй. Өөртөө зарцуул гэж хэлсэн тэр үг. Ямар ч эргэлзээ байхгүй шууд Богд уулын орой дээр гарна гэсэн бодол. Ганцаараа ууланд явна гэхэд Эмо юм биш үү гэхэд маш итгэлтэйгээр ямар ч эмо байхгүй. Ганцаараа уул ус горхны чимээг хараад зөвхөн өөртэйгөө цагийг өнгөрөөх хүсэл л юу юунаас их төрлөө.

2 жил орчмын өмнө яг өмнөх хүүхдээ 6 сартай байхад анх удаа ажлынхантайгаа гарч байсан. Тухайн үед залуусыг дагаад эмэгтэйчүүдээсээ 2т орж байсан бяцхан амжилт байсан тул тэр амжилтаа эвдэж чадах эсэх, анхных биш тул өөрийгөө сорих зорилготой гарах талаар бодоод унтав.

Аялал эхлэх мөч

6 цаг 40 минут гарахад таарсан яг сайхан цаг. Яг хүүхдийнхээ дэргэдээс босох гэтэл сэрээд уйлах гээд байхаар нь дахин хажууд нь хэвтэж хөхүүлдээд 7 цаг 10 минут. Хүүхдээ унтахыг хүлээх зуур цонхоор хүйтэн салхи, борооны өтгөн үүл, нэг л зэврүү. Хүүхэд ч бүтэн унтаагүй. Заза хүүхдээ тэврээд унтдаг ч юмуу, ингээд худлаа боллоо гээд хамаг явахгүй байх шалтагууд урган толгой дүүрсэн. Яг тэр үед хүүхэд бүрэн унтсан тул яг одоо л бос үгүй бол хэзээ ч үгүй. Өмнөх өдөр юутай ч өөртөө зорилго тавьсан минь тус боллоо. Босоод шууд хувцаслаад, илүү дутуу хөдөлгөөн хийж хүүхдээ сэрээхгүйн тулд усны сав, жаахан өрөм амандаа хийж аваад машин түлхүүрээ авч, гутлаа өмсөөд шууд гарлаа. Уг нь бол дугуйтай яваад, тэндээ үлдээгээд дээшээ алхая гэж бодсон ч хэт хурцадаад дараагийн 7 хоногийн зүрхээ үхүүлэхгүй буюу бага багаар ахиулахаар шийдээд машинтай явах болов. Зам хов хоосон, радиогаа асаагаад бөөн эрх чөлөө, хүүхдэд бол огт санаа зоволгүй урдах замаа хараад л Богд уулын өвөрт ирээд машин тавих гэтэл пиг. Өөрийнхөө төлөө, эрүүл мэнддээ үнэхээр анхаарч байгааг нь хараад машины зогсоол энтэрт түүртэлгүй дээхнэ байрлуулаад уулын зам дагуу алхаж эхэллээ. 

Аялалын турш

Хамгийн түрүүнд ийм цаг хугацаа олдож байгаадаа талархаад, шинэ замаар явж байсан тул мэддэг зам хүртлээ бага зэрэг айж гайхах зэрэгцээд явлаа. Ингээд уулын оройд гардаг жимрүгээ ороод санаа амар алхаж эхэллээ. Шууд л хурд хийж эхэллээ. Яг л 30 минут болоход шууд хөлс асгарч эхэллээ. Үүндээ ч баяртай явлаа. Цааш бага зэрэг удаашраад замаасаа нэг тулах мод олж аваад дээш явлаа. Над шиг ганц нэгээрээ болов уу хаа нэг л хүн харагдана. Ихэнхээ 2 оороо, эсвэл тав зургуулаа. Үр хүүхдээ дагуулж явах гэр бүл. Бага зэрэг хурдтай явж байсан тул хүмүүсийг гүйцэт түрүүлж явлаа. Нэг 2 цаашлаад зөрөх хүн бүр л хажуудах хүндээ гэр болоод ажил, хадам гээд л таагүй болсон зүйлсээ ярьж яваа чихэнд сонсогдоно. Үнэхээр л стрессээ тайлж буй мэт. Хүнд тоочихоор нэг хэсэгтээ л сэтгэл хөнгөрдөг дөө. Гэвч тэр ажил дээр болсон зүйлээ энд ирж яриад сэтгэлдээ ямар их ачааг ажил гэр, гэр ууланд өгсөж буухдаа хүртэл үүрч явааг нь өмнөөс нь бодож, өнөөх сонсч байгаа хүн талаасаа ч тэр. Өнөө л ярьдаг байдаг л яриа. Миний хувьд энэ мэт зүйлсээсээ харьцангуй салж сэтгэлээ амар тайван хөнгөн байлгаж, энэ тал дээр өөрөө өөртэйгээ ажиллаж эхлэсэн хүний хувьд хүн бүрт л яг л ижил асуудал байдаг юм байна. Энэ зүйлдээ хамаг оюун санаагаа зарцуулж, гаргалгааг бус гал унтрааж явааг нь хараад өмнөөс нь гаргалгааг л хай гээд хэлмээр байвч илүүц байлаа. 

За ингээд дээшээ өгсөх тусам бартаатай болж хад чулуу, өгсүүр болж ирэх нь яг л амьдралд тулгардаг саад бэрхшээл мэт. Миний хувьд замдаа нэг ч сууж амралгүй, өөрийгөө хэдий хугацаанд гарахыг үзэж, дараагийн гаралтандаа тэр хугацааг ахиулж амжилтаа бататгах, амьсгаагаа задлаж улмаар дадал болгох байлаа. Явах зуур тааралдсан хүн бүр л яг миний өмнөх дүрүүд. Ганц нэг ирээдүйд хүсч буй дүр хаа нэг харагдана. Дээрээс бууж ирэх хүмүүс нэг л нүүрэнд нь мишээл тодроно. Учир нь тэд өөртөө тавьсан зорилгоо биелүүлж, өөрийгөө зоригжуулсан нь лавтай. Яг л ууланд авирах амьдралтай төстэй мэт. Эхлээд алгуурхан явна, цаашлаад бага багаар өгсүүр, тавьсан зорилгодоо хүрэхийн өмнөхөн маш их саад тотгор хад чулуу, мод, бэрх зам, түүнийг даваад гарсаны саад бартаа багасч ирээд, хүмүүсийн инээх цагинах дуу хадаж, уулын орой дээрх тэгш давцан дээр гарч ирлээ. Яг ийн бодоод явах зуур бататгах гэсэн мэт энэ бичиг өлгөөтэй байлаа.

Түүнийг өлгөсөн хүнд үнэхээр талархаж байна. Юутай ч амьдралыг бусдын адил ухаарч яваан байна гэх бодол. Замд яваа хүмүүстэй мэндэлмээр санагдлаа. Тийм нийтлэг биш ч нэг 2 хүнтэй мэндлэхэд үл ялиг гайхсан ч инээмсэглэх тэр агшинг харах маш сайхан санагдлаа. Гэтэл яг өөдөөс бага насны 2 охин Өглөөний мэнд гээд мэндэллээ. Сэтгэлд нар гийгээд сайхан явахад Солонго нэмээд татах шиг л боллоо. Хамгийн сайхан санагдсан зүйл зам зуур нэг л чихрийн цаас байсан. Түүнийг кармалаад цааш алхалаа. Бороо зөөлөн шиврээд ой мод манан татаад яг л өөрийн мэдрэхийг хүсч байсан тэр мэдрэмж. Ой нилэнхүйдээ манан татаад сүрдэм гэж. 

Ингээд удалгүй уулын орой дээр гараад ирлээ. Яг тэнд ийм тэгш газар байдаг.

Зарцуулсан хугацаа : 8.06-9.40

Яг тэр  зуур бороо орж 10н жилийн тамир дээр хийдэг байсан 8 тоот дасгалаа хийгээд. Авчирсан усныхаа сүүлийн балгыг ууж аваад буулаа. 

Бороо орж байсан тул буух нь өгсөхөөс илүү төвөгтэй болж ирлээ. Энэ ууланд хэдэн удаа ч гарсан өнөө л яриад байгаа амьдрал шиг. Учир нь явах бүрт цоо шинэ мэдрэмж өгөх нь дамжиггүй. Бүтэн 4 улирал алхаж тэр бүрийн өөр өөр өнгө дүрсийг үзэхийг маш ихээр хүслээ. Энэ зуур хаа нэг л гэрт юу болж байгаа бол гэж зурвасхан орж ирэх. Гэхдээ үргэлжлүүлэхээс илүү яг тэр цаг мөчдөө уулын усны шоржигнох чимээ, тайван бөгөөд нам гүм ой, биеээр урсах цэвэр тунгалаг чийглэг агаар юутай сайхан. Ус дууссан тул цэл хүйтэн боргио уснаас савандаа хийж уух тэр мөч. Усны амт, амны цангаа тайлж байгаа нь зүгээр цэвэр усны реклам.

Машин дээрээ ирэхэд 10 цаг 50 минут. Ингээд машиндаа суугаад гэртээ харих зам. Их хот хэдийнээ сэрж, утасны хонх дуугарч, гэртээ ирэхэд бяцхан үр минь бөөн уйлаан майлаан угтаж авлаа. 

 

 

 

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.