Маш олон ном сэтгүүл дээрээс эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхдийн ялгааг уншаад “Тэд үнэхээр ялгаатай юм байна” гэж бодов. Орчин үед шинжлэх ухаан хурдацтай хѳгжиж байгаа ч хүн тѳрѳлхтний оюун ухаан хийгээд бие бялдар он удаан жилийн туршид бүрэлдүүлж бүтээсэн бүтцээ тэр бүр хурдан ѳѳрчилдѳггүй. Ѳѳрѳѳр хэлбэл, эрт үеэс хэвшигдэж ирсэн амьдралын хэв маяг, үүрэгт ажил зэрэг нь хүний тархи болон бие организмд нѳлѳѳлѳн улмаар одоогийн эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр эрс тэс зан чанартай хүмүүсийг бий болгожээ.
Эрэгтэй хүүхэд түүхэндээ олон арван мянган жилийн турш ан агнаж, тэмцэлдсээр ирсэн болохоор тэд төрөлхийн идэвхитэй биеийн хөдөлгөөнтэй байдаг. Өндөр дээрээс үсрэх, гүйх, авирах, ноцолдох гэх мэтэд гаргууд. Мѳн зүг чигийн баримжаа гаргах, олохдоо сайн. Нэг зүйлд төвлөрөн хийхдээ охидоос давуу байдаг. Харин өөрийгөө илэрхийлэх чадвар, олон зүйлийг нэгэн зэрэг хийх чадвар охидтой харьцуулахад дутуу байдаг санжээ. Энэ чадварууд нь ан агнаж, дайн самуун хийхэд онцын хэрэгцээгүй...
Номын зохиолч Хэл Элрод 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед бизнес нь дампуурч, өрөнд орж, сэтгэлээр унаж, нэг үгээр тартагтаа тулж явах үедээ “Таны амжилтын хэр хэмжээ таны хувь хүний хөгжлийн хэр хэмжээтэй тэнцүү” гэсэн утгатай үгийг сонсчээ. Энэ үгийг сонсоод гэнэт л гэгээрэх шиг болсон гэнэ. Өөрийгөө хувь хүнийхээ хувьд хүссэн амжилт бүтээлээ бий болгох, тогтвортой хэмжээнд барих хэмжээнд хөгжөөгүй гэдгээ ухаарсан тэрбээр 1-10 хүртэлх тоогоор хэмжвэл сайндаа 3-4 дээр явж байна гэдгээ мэджээ.
Хүн бүр л эрүүл мэнд, аз жаргал, мөнгө сөнхүү, харилцаа холбоо, ажил төрөлдөө 10 оноо авахыг хүсдэг боловч бидний хувь хүний хөгжил өөрөөр хэлвэл мэдлэг, туршлага, харах өнцөг, итгэл үнэмшил тэр хүссэн оноотой дүйцэх хэмжээнд байж чаддаггүй. Хэрвээ амжилт, сэтгэл ханамж, биелэлт гээд амьдарлынхаа чухал үзүүлэлтүүдийг 1-10 хүртэл хэмжвэл эрүүл мэнд дээр 7 байхад болно, хайр дурлал дээр 5 байхад л хангалттай, санхүүгийн хувьд ч 6 байхад болно доо гэж бодох хүнтэй таарах...
Хүүхдээ баян амьдраасай гэж хүсдэг эцэг эхчүүдэд зориулав.
10 настай Роберт, найз Ричигийн далайн эргийн байшинд уригджээ. Ричитэй хүүхэд болгон найз байхыг хүсдэг. Амралтын өдрүүдийг тэднийд өнгөрөөнө гэдэг Робертын хувьд бол хамгийн аз завшаантай хэрэг байлаа.
Тэдний харш үлгэрийн ордон л гэсэн үг. Бассейн, усан оргилуур, жимсний мод, тэжээмэл амьтад, гэрийн хамаг ажлыг амжуулах үйлчлэгч нар. Ричигийн тоглоомнууднуудын талаар бол ярих ч юм биш. Үнэхээр диваажин гэдэг л тэнд байх шиг санагдав. Балчир ухаандаа бүртгээд үзэхэд амьдралдаа очиж үзсэн хамгийн сайхан айл тэднийх байлаа.
Гэртээ ирээд зогсоо зайгүй үзсэн харсан, идсэн уусан, гайхсан биширсэн, тоглосон наадсанаа ярив. Нэг хоног яриад дууссангүй, мартагдсангүй, бүр 3-4 хоног дахин дахин ярив.
4 дэхь хоногийн орой ааваасаа манайх Ричигийхтэй адилхан далайн эргийн байшинтай болж, тэднийхтэй адил амьдарч болохгүй юм уу гэж асуув.
Гэтэл аав нь уурлаж, идэх хоолтой, орох оронтой байлгаж байгаа нь их юм. Та нарын төлөө өглөөнөөс үдшийн...
Энэ номонд нэгэн Америк оюутан бүсгүй солилцоогоор Франц айлд очин амьдрах хугацаандаа тэр айлын эзэгтэйн амьдралын хэв маяг өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрөөс нь тэс өөр ялгаатайг биеэр үзэн өөртөө маш том өөрчлөлт хийсэн тухайгаа өгүүлжээ.
Энэхүү үлгэр жишээч язгууртан гаралт франц эмэгтэйн тухай номыг уншаад би та нарынхаа хүссэний дагуу номын тэмдэглэл хийж хуваалцахаар бичлээ. Хэдийгээр мэддэг зүйл олон байсан ч яг өөртөө өдөр бүр сануулах үүднээс ийнхүү бичиж авлаа.
1-р хэсэг
Хооллолт ба дасгал хөдөлгөөн
Үүнд: -Эрүүл тэжээллэг чанартай хооллож байхын тулд хоолноос өмнө элдэв янзын амны зугаа амттан хэрэглэхгүй байх
- Хоол хийх хүнсний материалаа арвин сонголттойгоор базааж өнгө үзэмжтэй амттай хийж занших
- Хоол руу хэзээ ч битгий уралдаж байгаа юм шиг утгагүйгээр дайр. Аль болох сэтгэл зүрхээрээ амтархан амтлах мэдрэмжээ ашиглан сайн зажлаж идэх
- Жин нэмчихвий ч юмуу янз бүрийн сөрөг бодол бодож идэх хэрэггүй, учир нь энэ тухайгаа чи аль эрт хүнсээ цуглуулах үед л үүнийгээ...
Эмнэлгээс найдваргүй гэсэн оноштойгоор эмээ минь 65 насандаа тэргэнцэр дээр түрүүлсээр, амьдарлын сүүлчийн хоногуудаа гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхөөр гарч ирж билээ. Олон ч удаа зүрхний мэс засалд орж цаашид ямар ч эмчилгээгүй болсон эмэг эх минь азаар тэр үед эрүүл хүнсээр эмчилдэг нэг хүний нэврүүлгийг үзээд сүүлчийн горьдлогоо тээн, тийшээ зорьж очсон юм.
Тэр эмчийн заавраар өдөр тутмын хүнсээ өөрчилснөөр эмээ минь эрүүл саруул болж, 65 биш бүр 96 насыг зооглосон билээ. Нөгөө ертөнцийн хаалгыг татаж үзсэн эмэг эхээ эрүүлжихийг өөрийн нүдээр харсан тэр цагаас хүнийг эмээр биш хоолоор эмчилж болдог юм байна, тийм л эмч болоё гэж шийдсэн билээ.
Номын зохиолч Майкл Грегэр эмч маш олон судалгаа баримтуудыг нэгтгэн дүгнэж асар үнэ цэнэ бүхий мэдлэгийг хуримтлуулан хүн төрөлхтөнд хүргэсэн энэ номыг уншигч би хувьдаа алтнаас үнэтэй гайхамшигтай бүтээл хэмээн талархан хүлээн авч, чадах чинээгээрээ бусдад хүргэе гэж бодоод номын тойм бичлээ.
Энэ цагт үнэн худал нь эс мэдэгдэх, эх сурвалж...
50% Complete
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.