ХӨВГҮҮДИЙГ ӨСГӨН ХҮМҮҮЖҮҮЛЭХ НЬ
Энэхүү ном нь маш олон янзын түүх, баримт, иш таталтаар бүрдсэн бөгөөд товч зөвлөмж болгож өөртөө тэмдэглэл хийснийгээ хуваалцая.
•Хөвгүүдийн тухай товч ойлголт
Хөвгүүд бол охидоос тэс өөр шинэ ертөнц юм. Охидууд хүүхэлдэй чихэр жимс гэх мэтээр тоглодог бол хөвгүүд машин, буу, чулуу, могой, дун, гөлөгний сүүлээр тоглодог. Сэтгэл судлаач Жонн Росмон хэлэхдээ: “Хөвгүүд бол бяцхан эрч хүчтэй машинууд” гэжээ. Тэдний энэ эрч хүч идэвхитэй хөдөлгөөн нь охид эмэгтэйчүүдийг хайрлан халамжилж, аюул ослоос гэр бүлээ хамгаалахаар зориулагдсан байдаг байна.
Тэгэхээр товчхондоо бол эрчүүд машин шиг хурдан эрч хүчтэй эрсдэлээс айхгүй зоригтой байдаг бол эмэгтэйчүүд тэднийг учир утгагүйгээр хурдалж алдаа гаргахаас хамгаалдаг тооромз юм. Тиймээс аль аль нь байж аюулгүй бүрэн бүтэн амьдралын зохицлогоо болох нь энд тодорхой байна.
•Хөвгүүдийн амьдралд аавын оролцоо
Хүүхэд төрснөөсөө эхлэн аав хүүхдийн нандин холбоос бий болдог. 8 долоо хоногтойгоосоо аав ээжийнхээ халамжлах арга барилыг ялгаж чаддаг. Хөлд орж буй хүүхдүүд гарцаагүй аавын түшиг хэрэг болдог. Аавынхаа дэргэд хүүхэд илүү хүчтэй, итгэлтэй болдог.
Сургуульд орохоос өмнө аавтайгаа хамт өнгөрүүлсэн олон сайхан дурсамжтай хүүхдүүд илүү айдасгүй мөн зориг тэмүүлэлтэй сэргэлэн цовоо байдаг. Аавууд бол гэр бүлийнхээ
-хангагч (талх ологч),
-хамгаалагч
-удирдан чиглүүлэгч
гэр бүлийн тэргүүн юм.
Товчхондоо бол “амьдрал” хэмээгч хөлөг онгоцны жолооч нь аав юм. Тэр айлын ирээдүй сайн сайхан аавын гарт гэсэн үг юм.
*Аавын зорилго бол хүүгээ нас биенд хүрэхэд нь гэр бүлээ толгойлоход нь бэлтгэх, мөн амьдарч байгаа байдлаараа хэрхэн хүндэтгэлийг олохыг түүнд өөрөөрөө харуулах юм. Үндсэндээ яг л таныг дуурайсан хүн болж төлөвшинө. Үүнд сайн муу бүх талууд чинь бүгд багтана гэдгийг хатуу сана! Тиймээс хүүгийнхээ дэргэд архидан согтуурах, танхайрах, эмэгтэйчүүд хөгшчүүдтэй дээрэнгүй харьцах, худлаа ярих, ёс бус үйлдлийг цээрлэн зөв хүн байх нь таны хамгийн том хөрөнгө оруулалт чинь байх болно. Мөн өсвөр насанд нь хөвгүүдтэйгээ аав нь илүү ойр байж охидтой зөв зохистой хүндлэлтэй харьцах талаар зааж зөвлөх сургааль тань ээжүүдийнхээс илүү сайн хүрдэг байна.
Хэрэв хүү тань эхнэр болон найз бүсгүйтэйгээ хадагтай шиг харьцвал, тэр эргээд хүүг чинь эр хүн шиг хүндлэх болно. Энэ бол гайхалтай үнэн болох нь судалгаагаар батлагджээ.
Хэрэв хөвгүүд өөрсдийн амьдралын 80%-ийг эмэгтэйчүүдтэй өнгөрөөвөл тэд өсөж том болоод хэрхэн эр хүн шиг үйлдэл хийхээ мэддэггүй. Тиймээс жинхэнэ эр хүн болж чадалгүй харин хөгшрүүлсэн хүүхэд болж өсдөг. Энэ нь хэдий бие нь нас биенд хүрсэн ч ээж болон бусад гэр бүлийн гишүүдээрээ тэжээлгэх гэсэн ойлголттой (хүүхэд шиг) хэвээр үлдэх ба эмэгтэй хүний амьдрах хэв маягтай ойролцоо сэтгэхүй үлдэх аюултай.
•Хөвгүүдэд ээжүүдийн үүрэг оролцоо
Хүүхдүүд нярай байхаасаа л ээжийнхээ хайр энхрийллийг мэдэрч үргэлж тэдний анхаарлын төвд байхыг хүсдэг.
Ээжүүдэд хандаж зөвлөхөд:
Хөвгүүдийг ээжүүд ойлгоход бэрх байдаг. Энэ нь тэдэнд шинэ ертөнц. Хөвгүүдэд туслах нэг зөвлөгөө бол тэднийг ноцолдуулж, инээлгэж, гүйлгэж, уралдуулах, орьлуулах зэрэг үйл ажиллагаанд хамруулснаар тэдний энергийг зөв зарцуулдаг. Энэ үйлдэл эмэгтэй хүнээс гарахад амаргүй тул та түүнийг хөл бөмбөг, каратэ зэргээр хичээллүүлж, найз нөхөдтэй нь ойрхон тоглуулж байх нь зөв шийдэл байх болно. Ээжүүд хүүгийнхээ бяцхан гарыг болон оюун санааг нь завгүй байлгах хэрэгтэй. Хэрэв та хөвгүүдийг завтай байлгаж удаавал тэд бүр их төвөг учруулах болно. Тиймээс тэдний оюуны болон биеийн эрч хүчийг зөв зохистой зарцуулах цагийн хураарийг гаргаж мөрдлөг болгосноор илүү үр бүтээлтэй өнгөрч хүү тань зөв хэв маягаар өснө.
*Ээж хүү 2-ын хоорондох бага насны харилцаа нь хүүгийн насан туршийн бие физилиогийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлөх хүчирхэг зэвсэг байдаг. Энэхүү хэрэгцээ нь бага насанд хангагдаагүйн улмаас нас биенд хүрсний дараа олон асуудлууд тулгардаг байна.
Хүүхдэд түр зуурын асрагч байж болох ч энэ нь эцэг эхийн харилцаанаас үүсэх хайр халамжийг хэзээ ч нөхөж чадахгүй.
Хөвгүүд 10 насандаа ихэнхдээ хайр хүргэмээр дуулгавартай байдаг боловч 11-14 насанд харилцахад маш хэцүү болж эхэлдэг. Энэ нь ээжийгээ нэлээдгүй зовоож эрэгтэйлэг төлөвшилтөө олж авдаг гэдгийг бүү мартаарай! Үнэндээ тэд ээжийгээ зовооё гэж бодолгүйгээр энэ үйлдлээ гаргадаг. Яг энэ үед ээж хүүгийн маш дотно харилцаа золиослогддог. Гэвч тэд гэнэт л энэ байдлаа өөрчилж буцаад гэр бүлийнхээ хайртай гишүүн нь болдог.
Өсвөр насанд хөвгүүд дор хаяж 7 хоногийн 5-д нь гэр бүлийнхэнтэйгээ оройн хоолоо хамт идэж цагаа зөв өнгөөснөөр элдэв муу зуршилд уруу татагдах магадлал бага байдаг.
Судлаачдын тогтоосноор хэрэв хөвгүүд эцэг эхтэйгээ хайр халамжаар дүүрэн мөн тэдэнтэйгээ нээлттэй харилцаатай байдаг бол өсвөр насанд тохиолдох гэмт хэрэг, амиа хорлолт, хортой бодис хэрэглэх гэх мэт асуудлаас хол өнгөрч чаддаг байна.
Товчхондоо та хүүхдийнхээ яг хэрэгтэй цагт нь хамт байж чадах нь хамгийн том хариуцлага юм.
Эцэг эхчүүд завгүй бөгөөд өөрийн гэсэн ажилтай байдаг ч таны хамгийн чухал нь юу болохоо сайн бодож зарим нэг тал дээр том золиос хийгээд ч болов хүүхэддээ цаг гаргаснаар та алсдаа сэтгэл амар үр жимсээ хүртэх болно.
Хөвгүүдийн ихэнх нь охидуудаас муу суралцдаг. Сургууль бол тэдний чухал хэрэгцээг хангах газар биш. Учир нь тэдний хөдөлгөөнт амьдралыг эрс хориглосон хамгийн их тэвчээр шаардсан газар нь байдаг. Багш сурган хүмүүжүүлэгчид тэд дургүй болж эхэлдэг. Тэдний нас сургуульд ороход арай балчирддаг нь тэдний хөгжил охидуудаас 6 сараар хожуу явагдах хандлагатай байдаг. Чимээгүй сууж үзэг харандаатай ажиллах нь тэдэн рүү хандаж буй нийгмийн дарамт шахалт мэт ойлгогддог. Хэрэв тэд жаахан тэвчээр нь алдагдаж ёс журмыг зөрчихөд л шууд захирлын өрөөнд дуудагдах болдог. Тиймээс хөвгүүдийг сургуульд орохоос нь өмнө маш бага цагаар дуртай чиглэлээр нь сууж сургасан байх хэрэгтэй. (Шатар тоглох, хамтадаа ном унших, төгөлдөр хуур сургах, зураг зурах гэх мэтээр)
*Хөвгүүд үндсэндээ 2 төрлөөр ялгаатай байдаг.
1. Тэд өөрсдийн хичээл, шалгалт шүүлгэндээ маш нухацтай ханддаг. Сайн сурна гэдэг нь тэдний амьдрал гэсэн үг. Харамсалтай нь тэдний эцэг эх багш нар нь тэдэнд бүрэн сэтгэл ханахгүй л байсаар байдаг. Гэтэл үнэндээ хөвгүүд сайшаал магтаалаар их хурцлагдаж онгирохоороо бүүр ч ихийг хийж чаддаг жинхэнэ бүтээлч хүмүүс байдаг.
2. Тэд сурах дургүй. Мөн муу авсанаасаа ч ичихгүй үл тоож чаддаг. Азаар сургуулиа төгссөн ч үүндээ баярладаггүй, эцэг эхийгээ галзууруулах шахдаг. Тэднийг хичээл хийлгэх нь дэлхийн 3-р дайн шиг л нөхцөл байдалд оруулдаг. Энэ төрлийн хүүхдийг эцэг эх нь ойлгох хэрэгтэй. Гэвч хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой байдаг насан туршдаа ийм байна гэж бүү бод. Өөрт нь байдаг чадвар байж л таарна. Гагцхүү таны итгэл л түүнийг нь илрүүлж олоход нь туслах ганц найдвар нь юм. Нэг л өдөр таныг гайхшруулах болно. Тиймээс сайн гэрийн багшаар дуртай аргаар нь тоглоом тоглох аргаар хичээллүүлэх ч юмуу сониролтой чиглэлээр нь сургуулиас гадуур дугуйлан курсээр уйгагүй явж өөрийгөө олоход нь туслах хэрэгтэй. Энэ нь аажмаар түүнийг сурах сонирхолтой эмх замбараатай хүн болж өөрийгөө голох мэдрэмжийг нь ор үндэслэлгүйгээр арилгаж чаддаг.
*Хүүгээ дагуулж номын дэлгүүр, номын санд очиж хүүдээ унших сэдэв маш олон байдаг гэдгийг харуул. Түүний хобби болон сонирхолд нь нийцсэн сэдвийг олоход нь тусалж сонирхлыг нь өдөөж өгөх бэлэг сонгож өгч байх. Жишээ нь хөл бөмбөгийн бөмбөг бэлэглэхдээ хөл бөмбөгчний арга техникийн тухай ном эсвэл хөл бөмбөгчний сонирхолтой түүх ч юмуу байх хэрэгтэй. Зүгээр нэг бөмбөг өгөхөөс илүү тэр төрлийн спортын мэдлэг мэдээлэлтэй үлдэх нь тодорхой. Магадгүй алдартай хөл бөмбөгчний гарааг нь эхлүүлэх үндэсийг нь тавих ч юм билүү. Оролдлогоос л тэмүүлэл эхэлдэг гэдгийг хатуу сана!
Мөн нэмж хэлэхэд хүүхэдтэйгээ хамт музей, парк, ферм, үйлдвэр, эмнэлэг, засгийн газрын ордон, нийгмийн сайн дурын ажилчдын цуглаан зэрэг газруудаар явж хичээлтэй нь холбож тайлбарлан сурч хөгжихийн давуу талыг хэрхэн ашиглаж амьдардаг талаар сонирхолтойгоор нүдийг нь нээж өг. Олон дахин үглэж суухын оронд биеэрээ нүдээрээ олж харсан зүйл хүүг чин хүмүүжүүлэхэд бодитой хувь нэмэр болж үлдэнэ. Дахин сануулж хэлэхэд хүүг бол хөдөлгөөнт амьдралаар нь хүмүүжүүлнэ гэдгийг бүү март!
•Хүүхдийнхээ оюун ухааныг хамгаалах нь
Өнөөгийн энэ нийгэмд телевиз, интернэт, сошиал ертөнцөд хэтэрхий замбараагүй аль болох болохгүй бүтэхгүй зүйлийн талаар ярилцлага нэвтрүүлгүүд хүний оюуныг гэмтээхээр ажиллаж байгаа мэт байгаа. Энэ замбараагүй байдал нь ялангуяа хөвгүүдийн сонирхлыг татах магадлалтай байдаг. Учир нь тэд их сониуч харсаныгаа хийж үзэх хүсэл нь охидоос ялгаатай өвөрмөц чанар нь байдаг. Тиймээс аль болох үзэж байгаа зүйлд нь хяналт тавьж интернэтийн хэрэгцээг нь хязгаартай байлгах.
Хүүхдийнхээ хүүхэд насны хүмүүжлийг бүү зөнд нь орхи. Тэдний хүүхэд нас маш хурдан өнгөрөх болно. Тиймээс эцэг эхийн хариуцлага маш чухал юм.
Энэхүү өөртөө бичиж авсан номын тойм нь та бүхний хүүгийн хүмүүжилд хэрэг болно гэж найдаж байна.
Copy from Sugarmaa Zunduidorj