Богд уул - Зөн совингоо дагалаа

Гэрээс гараад ойрхон цэцэрлэгт хүрээлэнд гүйчихмээр санагдсан ч нэг л Богд уулруу явах ёстой юм шиг санагдаад, тэнд өнөөдөр шинэ аялал, шинэ сайхан зүйл хүлээж буй мэт санагдаад. Энэ совингоо дагахаар боллоо. 

Уулын өөдөө хурд хийлгүй тааваараа, нэг сайхан төсөөллөө процесст оруулаад л мөрөөдөж явлаа. Намрын өнгө үнэхээр гайхалтай. Байгалийн тэр олон өнгө уран бүтээлч, зураач хэн бүхэнд намайг зураач, надаас санаа аваач гэсэн шиг өөрийгөө дэлгэсэн мэт. Чийгтэй нойтон тул арай өөр замаар явах зуур нэгэн уулч эгчтэй наана цаана гаран явсаар, дараагийн дахиад нэг хүнтэй гээд зөрж өнгөрсөөр сүүлийн бартаат хэсэг дээр ирэхэд өнөөх эгчтэй дахин таарч, хоорондоо мэнд мэдлээ. 

Дугуй цагаан дээр сүүлийн 5 долоо хоногийн амралтаар тасралтгүй гарсаар уйдах авч, байгальд алхах нь өөрөө нэг л таатай 7 хоногийн эрч хүчээ сэлбэх боломж. Энэхүү алхалтын өмнө алхалтын эхэнд байдаг газрын зургаас Баруун ширээт гэж газар харууц сайтай гэсэн тэмдэглэгээг хараад очих юмсан гэж бодол дотор минь...

Continue Reading...

Цэцэрлэгт хүрээлэн - Гүйлт

Гэрээс гаралт

Ээжүүд бид өөрсдөө л ингэчих вий гэж хэт санаа зовсноосоо өөрсдийгөө хойш тавьж орхигдуулдаг болохоо олж мэдлээ. 2-3 өдрийн дараагаас гэрт маань хэвшил бий болж гэрт үлдсэн хүмүүс надгүйгээр намайг ирэх хүртэл асуудалгүй байдаг боллоо. Цаашид энэ талаар бичих шаардлаггүй шууд аялалын болоод дотоод мэдрэмжийн тэмдэглэлээ оруулахаар шийдлээ. Ийм л амархан байж хэхэ.

Бүтэлгүйтэл ба шинэ зам

Хагасайн өдөр

Машины бензины шар гэрэл ассан ч шууд уулын дээшээ өгсөөд очтол нэг л унтарвал асахгүй юм шиг мэдрэмж төрөөд эртхэн асуудал үүсээгүй дээр буцъя гээд уулын зогсоол дээр очоод буцлаа. Замдаа энэ мэт ингээд шалтаг гарахад л буцаад байвал гэж бодоод нөхөрлүү залгаад юу болсноо хэлтэл шар гэрэл анивчаад эхэлдэг гэхээр нь колонк ураадаад байгаа, арай ч анивчаагүй юм чинь эхлээд гарч ирсэн зорилгоо биелүүлье гээд Туул гол дөнгөж өнгөрөөд машинаа парклаж тавиад Туул гол дагасан дугуйны зам дагаад шогшоод гүйлээ. Явган явж байгаа хүнээс бол яалт ч үгүй хурдан байгаад нь...

Continue Reading...

Богд уул - Өөрөө өөртөө гэрэл бол

Эхлэл

Өмнөх орой нь хагассайнд бас өөртөө цагаа зарцуулж болно гэсэн нөхрийн үг үнэхээр чихэнд сонсголонтой. Урд нь миний бие 3н хүүхэд дээрээ хүүхдийнхээ хажууд л байхгүй өөрөө л харж хандахгүй бол муу ээж болчих юм шиг гэм хийчихсэн юм шиг санагддаг байжээ.  Сэтгэлгээний хувьд ийм байсан тул магад нөхөр хүүхэд харна гэсэн ч би явахгүй гэр бүлээрээ л ингэж тэгсгээд явахыг илүүд үзэх байсан биз. Одоо бол боломжийг өөртөө зарцуулахыг чухалчлах болсон.  Мэдээж өмнөх үлдэгдэл сэтгэлгээ бүрэн арилаагүй ч бас ололттой. 

Гэвч урд шөнө нь миний бага хүү маань халуурч бүлээрч хонолоо. Шөнөжин наана цаана нь гарч унтаад сайн амраагүй ч өглөө сэрэхэд ямар ч эмгүйгээр халуунгүй болсон тул шууд аавд нь даатгаад хувцасаа өмсөөд гарлаа. Хуучин би байсан бол заза харзная, болъё, хүүхэд өвдөж байхад гарч л байдаг гээд болих байсан нь тодорхой.

Ууланд авиралт

Энэ удаад уулынхаа зүүн талаа барьж явлаа. Шууд л эрчтэй хурд хийж яг л өмнөхөөрөө 30мин явахад хөлс асгарч эхэлээ. Саяхан...

Continue Reading...

Богд уул - Миний аялал

Аялал хийх болсон тухай

Хүүхэд минь 6 сар хүрээд бор хоолонд орж эхлээд байгаа үе. Нөхөр минь өчигдөр гэнэт чи бүтэн сайнд өглөө 11 хүртэл ганцаараа чөлөөтэй. Өөртөө зарцуул гэж хэлсэн тэр үг. Ямар ч эргэлзээ байхгүй шууд Богд уулын орой дээр гарна гэсэн бодол. Ганцаараа ууланд явна гэхэд Эмо юм биш үү гэхэд маш итгэлтэйгээр ямар ч эмо байхгүй. Ганцаараа уул ус горхны чимээг хараад зөвхөн өөртэйгөө цагийг өнгөрөөх хүсэл л юу юунаас их төрлөө.

2 жил орчмын өмнө яг өмнөх хүүхдээ 6 сартай байхад анх удаа ажлынхантайгаа гарч байсан. Тухайн үед залуусыг дагаад эмэгтэйчүүдээсээ 2т орж байсан бяцхан амжилт байсан тул тэр амжилтаа эвдэж чадах эсэх, анхных биш тул өөрийгөө сорих зорилготой гарах талаар бодоод унтав.

Аялал эхлэх мөч

6 цаг 40 минут гарахад таарсан яг сайхан цаг. Яг хүүхдийнхээ дэргэдээс босох гэтэл сэрээд уйлах гээд байхаар нь дахин хажууд нь хэвтэж хөхүүлдээд 7 цаг 10 минут. Хүүхдээ унтахыг хүлээх зуур цонхоор хүйтэн салхи, борооны өтгөн үүл, нэг л зэврүү. Хүүхэд ч...

Continue Reading...
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.