ЭМЭГТЭЙ ХҮНИЙ АМЬДРАЛ 20 НАСНААС ЭХЭЛДЭГ

Энэ номыг охиныхоо өмнөөс уншиж ашигтай мэдээллийг хураангуйлж өгмөөр санагдлаа. Их сургуулийн оюутан, дээр нь англи хэл дээр мэргэжлийн зузаан номонд дарагдаж байгаа хүнд юун хувь хүний сэдэв мантай л байдаг байх даа гэж бодогдож сургамжтай хэсгийг судлахаар шимтэж уншлаа.
 
                                                                                  * * *
 
Багаасаа толгой сайтайгаараа бусдаас гоцлон Америкийн дэлхийд нэртэй их сургуульд элсэн орсон охин Саруул (жишээн дээрх хүмүүсийн нэрийг монголчлов) бүх талаараа л өндөр оноо авдаг бөгөөд өөрийнхөө мөрөөдөлд хүрэх хүртлээ ямар ч юманд сэтгэл санаагаа зориулахгүй хэмээн зорилготойгоор тэмүүлдэг охин байлаа. Тэр үед хүн болгон л тэр охиныг ухаантай бас дээр нь авьяастайг нь гайхаж шагширдаг байж. Гэтэл хэдэн...
Continue Reading...

БАР ЭЭЖ

Эму Чуа (Amy Chua) Иелийн их сургуулийн хуулийн багш гэх хятад бүсгүй өөрийн хоёр охиноо хатуу дэг жаягтайгаар өсгөж, хүмүүжүүлж байгаадаа чамгүй олон шүүмжлэлийг хүртдэг ч эцэг эхийнхээ өөрийг нь хүмүүжүүлсэн аргаараа уламжлан өсгөхөө нэгэнт зориг шулууджээ. Тэрээр Еврей нөхөртэй, нөхөр нь хэтэрхий хүүхдийг тоглох цаггүй болгож байна гэж шүүмжилдэг байсан ч Чуа өөрийнхөөрөө хүмүүжүүлэх аргаа гурван үеийн намтартайгаа харьцуулан бодож, тэдний намтарын 3-р үеийг үргэлжлүүлэх хүмүүс нь Чуагийн охид байсан тул улам чанартай хүмүүс болж үлдэх ёстой гэсэн зорилгоор дасгалжуулах аргаа зогсоолгүй сэтгэлийн агуу тэвчээрийг гарган зүтгэсэн байв.
 
Хүүхдийнхээ төлөө ингэж тууштай уйгагүй зүтгэж байгаагаа бид (Ази буюу Дорнын хүмүүс) хүүхэддээ дэндүү хайртай болохоороо тэсвэр хатуужлыг багаас нь амсуулж ирээдүйд зовлон бага, биеэ даасан хүчтэй, зорилготой хүн болгохын л төлөө юм шүү дээ. Тэгэхээс биш барууны орны хүүхдийн хүмүүжил хэтэрхий задгай, дур зоргоор нь байлгадаг, тэд цагийг...
Continue Reading...
1 2 3
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.