Австрали улсаас би юу мэдсэн бэ?
Сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхэдтэй гэр бүлийн хамт Австрали улсын Мельбурн хотод амьдрахдаа миний тухайн улсад харсан энгийн бас ойлгож амьдралдаа хэрэгжүүлж яваа зүйлс
Хүүхэд ба Сургуулийн орчим
- Бага насны сургуулийн хүүхдэд гэрийн даалгавар гэж өгдөггүй.
- Нийтлэг ном уншихыг илүүд үздэг.
- Бага насны сурагчид нь хичээл хийхдээ бараг тоглох завсараа сураад байгаа мэт санагдсан.
- Хүүхдүүд хоолоо гэрээсээ бэлдэж ирдэг. Эхэндээ энэ нь тун төвөгтэй санагдаж байсан боловч сүүлдээ гэр бүлийн харилцаа илүү дотно болдог санагдсан.
- Сургуульдаа алхаж эсвэл дугуйгаар явж ирэхийг илүүд үздэг.
- Болох болохгүйг бага насны хүүхдүүд нь том хүн шиг ухамсартай хүлээж авдаг.
- Аав ээж нь хүүхдүүдтэйгээ маш ихээр ярьдаг бас тайлбарлаж өгдөг.
- Охидууд нь эрэгтэй хүүхдүүдээсээ ялгаагүй авирч зүүгдэх тоглоомонд маш чадварлаг. Энэ нь тэндхийн хүүхдийн тоглоом бүр энэ мэт хэрэгсэл заавал байдагтай холбоотой байх.
- Сургууль дээр хүүхдүүдийн хооронд асуудал үүсвэл эцэг эх нь нөгөө хүүхэдтэй нь огт уулзахгүй ба зөвхөн сургуулийн зохицуулагчид хандана. Тэдгээр нь цаашаа цаад эцэг эхтэй нь уулзах зарчимтай. Энэ талын мэдээллийг сургуульд ороход нь гарын авлага дээр нь бичсэн байдаг.
- Сургалтын төлбөр болон сургалтаас гадуурх мэдээллийг сургуулийн захиргаанаас захидлаар илгээдэг. Манайд бол багш хүүхэдтэй шууд харилцах олны дунд эвгүй байдалд оруулах зэрэг бол хэвийн үзэгдэл.
- Австрали насанд хүрээгүй иргэн 400$ тэтгэмж улсаасаа авдаг. Байгалийн баялагийн тэгш хувиарлалт л гэж энэ байхдаа.
Зам талбай гэрлэн дохио
- Тэргэнцэртэй хүн яг л хөлөөрөө алхаад явж байгаа хүнтэй адил түвшинд хүссэн газраа саадгүй явах нь энэ хот дэлхийн хүн амьдрахад таатай орны топ 1 ээр тодрох нь аргагүй юм байна гэсэн сэтгэгдэл шууд төрсөн.
- Хаана ч хүүхэд түрээд явах боломжтой аспалтан зам, гарц, хаалгатай.
- Хүүхдээ тэвэрхээс илүү тэргэн дээр нь түрээд явахыг илүүд үздэг. Хүүхдүүд нь ч тэгээд сурчихсан. Ээж нар нь тайван амгалан түүрдэх зүйлгүй түрээд явдаг.
- Улаан гэрлээр машин явна гэж байхгүй. Торгууль нь 200$ с эхэлдэг буюу төлбөр өндөртэй холбоотой байх.
- Та улаан гэрлээр зам хөндлөн гарвал өнөө найрсаг соёлтой гэгддэг гадны хүмүүс ёстой чамайг хамаг муу үгээрээ хараал урсгаж орилно. Тэрэнд нь зорчигч буруугаа хүлээгээд тэр үү хэрүүл хийх энтэр гэсэн ойлголт байхгүй. за бараг ийм зүйл 1 л удаа харж байсан.
- Дугуйны зам, явган хүний зам, машины зам яг л стандартын дагуу хаа ч мөрдөгдөнө. Хүнээ бодсон нь шууд л тэндээс харагдана.
Амьдралын хэмнэл, бусад
- Савтай усыг бол биедээ байнга авч явж том жижиггүй ууш хэвшсэн.
- Залуус нь гангархаас илүү энгийн биед эвтэй хувцаслаж, хөдөлгөөнтэй, фит биетэй.
- Хүнсний дэлгүүрээс бусад ахуйн болон хувцас зэрэг дэлгүүр үйлчилгээ нь 17 18 цагийн хооронд бүгд хаана.
- Хэдэн буудал алхах дугуйгаар явах бол нийтлэг.
- Ажлын хамт олноороо гэхээс илүү гэр бүл найз нөхөдтэйгээ ажлын бус цагаа өнгөрөөдөг.
- Таны ажил хийж байгаа тань л хариуцлагтай хүн гэдгийг чинь харуулж буй тул таны ямар ажил алба хашдаг бол сонин биш, сонирхож асуухгүй дээ.
- Ажлаа ч хийдэг, амьдралаас таашаалаа ч авч чаддаг хувийн орон зайтай байдаг нь үнэхээр таалагдсан.
- Эмэгтэйчүүд нь их биеэ даасан, өөрийн хийж чадах боломжтой зүйл дээрээ шууд л гардаад хийдэг.
- Амьдралын тав тухыг эрхэмлэдэг, түүнд шаардлагтай түүлүүдийг сайтар ашигладаг.
- цэвэр усны цорго нь зэс, шууд крантнаасаа уу уу гэж итгэлтэй хэлдэг.
Төгсгөлд нь энэ улс манайтай адил уул уурхайтай, түүгээрээ хөгжиж улмаар түүнээс орж ирсэн хөрөнгө оруулалтаа боловсролдоо сайтар зарцуулсны үр дүнд 4 сая хүн амтай дэлхийн шилдэг хүн амьдрахад таатай топ 3 н жагсаалтанд байдаг энэ хотын орлогын эх үүсвэрийн томоохон бүрдүүлэгч нь уул уурхай бус боловсролын салбар байдаг.
Үнэхээр сонирхоод энэ хотын захиргааны website г үзэхэд агуулгын хувьд хийсэн ажил төлөвлөгөө, удирдлагын багийн үе үеийн тайлан, санхүүгийн ил тод байдал зэргийг өөрийн хоттой харьцулахад газар тэнгэр шиг ялгаатай байж билээ.
Мельбурн хотын зуны цаг агаар нь Улаанбаатар хотын зуны дулаан өдрийг санагдуулам тун адил таатай байдаг.
Улаанбаатар хот иргэдээ бодсон ухаалаг, шийдэмгий зөв төлөвлөлт, чадварлаг менежментийн багаар удирдуулахад бид хүн амьдрахад таатай Топ №1 хот болох бүрэн боломжтой өгөгдөлтэй хот гэсэн бат итгэл үнэмшилтэй болсон.
Тэмдэглэл бичсэн
Б.Учралт 2020.07.31