Хайрын 5 хэл

(Хүмүүсийн нэрийг монголчлов )
 
Цолмон Энхбат 2 гэр бүл болоод 12 жил болж байгаа. Энэ 2-ын амьдарлыг гаднаас нь харахад өөлөх юмгүй. 3 хөөрхөн хүүхэдтэй. Сайхан гэр орон, машин тэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн хувьд хэнээс ч дутахгүй подхийсэн амьжиргаатай айл. Гэтэл яг начир дээрээ энэ хоёрын амьдрал өнгөн дээрх шигээ өөгүй сайхан биш ажээ. Хурим хийсний маргаашнаас нь шахуу л энэ 2 таарахаа больжээ.
 
Санал нийлдэг юм гэж тэр 2т байхгүй. Ам ангайвал зөрөлдөнө. Юу бодож яваад ийм хүнтэй суучихсан юм болоо гэж өөрсдийгөө гайхах ч энүүхэнд.
Энхбат ажил ихтэй, шөнийн бор хоногтоо л үзэгдэнэ. Цолмон гэр орон, 3 хүүхдээ зохицуулж гэрээс холдож чадахгүй, ийш тийш явах, орж гарах боломж маруухан. Тааралдахаараа нэгнийгээ мэрж байдаг 2 сүүлдээ ер нь хэрэлдэхгүйн тулд нэгнээсээ зайлсхийх болов. Ингэлээ гээд байдал дээрдсэнгүй, харин ч тэр 2 -ын хоорондох зай улам томорчээ. Хайрын торх гэдэг юм нь хоосон болсноос яг үнэндээ энэ 2ын дунд том ангал үүсээд байгаа юм.
 
Эхнэр нөхөр 2 сэтгэл зүйчтэй (номын зохиолч) уулзаж зөвлөгөө авчээ.
Нөхөр: Энэ амьдарлыг болгох гэж би морь нохой шиг зүтгэж байна. Эхнэр хүүхдээ юугаар ч дутаахгүй явуулахын тулд цаг наргүй мачийж байхад эхнэр нэг магтаалын үг амнаасаа унагачихгүй, над руу нэг сайхан хараад бүлээн үг чулуудчихгүй, үргэлж хохилзож байдаг гэж гомдоллов. Эхнэрт чинь сайхан чанар ер нь бий юу гэж асуусанд - Хүүхэд гэр орноо сайхан бөндийлгөнө. Хоол унд сайхан хийнэ. Намайг үрчгэр муу хувцастай явуулдаггүй гэв.
 
Эхнэр: - Энхбат ажилтай ажилтай гээд гэрийн бараа харахгүй, гэрт орж ирэхээрээ зурагт хараад хэвтэхээс өөр ажил хийдэггүй. Надтай 2 үг солиноо, гэр орон хүүхэд шуухдын ажилд оролцоноо гонж. Хичнээн сайн сайхан юмс, эд хөрөнгө байлаа гээд хамтдаа тэрийгээ эдэлж, бие биентэйгээ цагийг өнгөрөөхгүй юм бол ер нь ажил ажил, мөнгө мөнгө гэж явахын хэрэг юу байгаа юм гэж гомдоллов. Нөхрийнхөө сайн талыг хэлээч гэхэд мэргэжилдээ үнэнч, ажилдаа махруу, мөнгө цаасаар гачигдуулдаггүй, санхүү мөнгөний тал дээр тооцоо сайтай, гоё машин авч өгсөн гэлээ.
 
Тэгэхээр нь тэр 2 оос эхнэр нөхрийнхөө сайн сайхан чанарыг байнга нэг нэгэндээ хэлээд бай гэж зөвлөв. Хэдэн сарын дараа уулзахад магтуулсан нөхөр сэтгэл хангалуун болж хайрын торх дүүрэх маяг орж байсан боловч эхнэр харин магтуулаад нэг их өөрчлөлт мэдэрсэнгүй. Яг үнэндээ түүнд анхаарал тавьж, өөртэй нь ярьдаг, хамтдаа цагийг өнгөрөөдөг нөхөр хэрэгтэй байсан юм. Айлын авгайн сэтгэлзүй тэр айлын цаг агаарын байдлыг тодорхойлдог болохоор мэдээж тэдний нөхцөл байдал дорвитой сайжирсангүй тул нөхөртэй нь дахиж уулзаж ярилцав. Эхнэр чинь юунд дуртайв гэхэд 2-уулхнаа хоолонд орох, үзвэр үзэх, уул руу алхах, юм ярьж суухыг л их хүсдэг дээ гэв. Гэхдээ надад тэгж суух зав байхгүй л дээ. Ажил гэдэг толгойтой үснээс их. Нөгөө орчлон дэлхий уудам хийх ажил их гэдгийн үлгэр л над дээр байна даа.
 
- Амжилтын оргилд хүрч, сэтгэл ханаж, юугаар ч дутахгүй болох тэр мөчид эхнэр хүүхэд чинь хажууд чинь байхгүй бол ямар вэ гэж асуув. Энхбат бачимдаж - Мэдээж би гэр бүлийнхнийхээ төлөө л нуруугаа авахуултлаа зүтгэж байгаа шүү дээ. Намайг ингэж зүтгэж байхад ойлгохгүй, гомдол тавьж ярвалдахаар ямар хэцүү байдаг гэж бодно. Би тэгээд яах ёстой юм болж байна гэж цухалдав. - Эхнэрийнхээ хайрын хэлийг суралцах. Хараажаар хамтдаа цагийг өнгөрөөж, сонсож, анхаарал тавиасай гэж эхнэр чинь хүсдэг. Эд хөрөнгө, магтаалаар биш хамтдаа цагийг чанартайгаар өнгөрөөхөд тэр хүний хайрын торх дүүрээд ирэх ёстой гэж хэллээ. Гэхдээ биеэрээ ч, сэтгэлээрээ ч хамт байх чухал. Хажууд нь мөртлөө утсаа маажаад, зурагт үзээд байхыг энд тооцохгүй шүү.
 
Хэдэн сарын дараа Энхбат Цолмон 2той уулзахад байдал шал өөр болсон байлаа. Эхнэрийн нүд гэрэлтэж, нөхөр ч сэтгэл өег маадгар харагдаж байв.
Нөхөр нь болж өгвөл ойр ойрхон эхнэрээ болзоонд авч гарч, үзвэр үзэж, тэр дундаа эхнэрийн дуртай сонгодог хөгжим, дуурь сонсдог болж, эхнэр ч нөхрөө магтаал, сайшаал, сайхан аашаар харамгүй шагнадаг болж нэг үгээр тэр хосын хайрын торх дүүрэн бялхаж байлаа.
 
Хайрын хэлээ мэдэлцдэггүй хүмүүс ухаандаа Монгол Хятад 2 хүн уулзаад хэл ойлголцохгүйн улмаас юу хэлээд, юу хүсээд байгаагаа мэдэхгүй арга мухардан бачимдаж, дороо дэвхцэх шиг энэ дэлхийд маш олон хосууд нэгнийхээ хайрын хэлийг ойлгодоггүйгээс болж үл ойлголцон, байнга хэрэлдэж, зарим нь салж сарниж энэ насны амьдарлаа үрэн таран хийсээр буй нь харамсалтай.
 
Ингэхэд та ханийхаа хайрын хэлийг мэдэх үү?
Ер нь товчлоод тайлбарлачихвал 5 янзын хайрын хэл байдаг байна.
1. Магтуулж сайшаалгах, үнэлэгдэх
2. Цагийг хамтдаа чанартайгаар өнгөрөөх
3. Бэлэг авах
4. Үйлчлүүлэх, халамжлуулах
5. Биендээ хүргэх, хүрэлцэх
 
Хувь хүн бүр өөр өөр зүйлээс хайрлагдсан мэдрэмж авдаг ажээ.
Зарим нөхөр эхнэрээрээ магтуулахаараа хайрын торх нь дүүрдэг бол эхнэр нь нөхрөөсөө бэлэг авахаараа хайрын торх нь дүүрдэг гэх мэт.
Нэгэн аргаа барсан эхнэр надтай нэг таарч асуулт асууж билээ.
Манай нөхөр ёстой нэг илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг амьтан нэг ширхэг байна.
 
Юм хийлгүүлэх гэж нээрээ аргаа барах юм. Хөшиг тогтоогоод өгөөч гэж жишээ нь 6 сар гуйж байна. Гүй бүр завтай, өөр хийх ажилгүй өдрөө ч тогтоогоод өгөхгүй саяны бүтэн сайнд шувтан компьютер нухчихаж байгаа юм. -Өдөржин гэрт байж байгаа юм байж хөшиг тогтоогоод өгчихгүй, яасан хүн гэхээр ийм байдаг юм. Тэр компьютер чинь тийм амин чухал юм уу гэж үглэж аргадлаа янз янзаар гэж эхнэр гомдол тавив. - Тэгээд хөшиг тогтоож өгөв үү? - Үгүй.
Ер нь Танай нөхөрт авчихмаар сайн чанар байдаг уу? Жишээ нь хог асгах, хүүхэд цэцэрлэгт зөөх, цахилгааны мөнгө төлөх гэх мэт. - Тэр зэргийн юмаа ч нэг юм хийгээд байдаг юмаа. - За тэгвэл хөшиг тогтоож өг гэж гуйхаа больчих. Дахиж ер нь бүү дурд. Харин дараа хог асгах, хүүхэд цэцэрлэг хүргэж өгөх, цахилгааны мөнгө төлөх зэрэгт нь магтаж, хийдэг юмнуудад баярлаж явдгаа эвтэйхэн хэлээд бай. Харин хог асгахаар нь ялаа өргөөд гарахаас нь өмнө ашгүй чи гаргалаа мэтээр ёжилж цаашлуулж болохгүй.
 
- Хөшиг тогтооход ер нь ямар хамаатай юм бэ энэ чинь гээд хүүхэн дурамжхан дугарч байна.
Хэд хоногийн дараа - За ёстой өнөө арга чинь үйлчилдэг байна шүү. Нөхөр маань хөшгийг аль хэдийнэ тогтоочихсон, бүр тэр байтугаа олон юм хийж өглөө гэж инээд алдсаар уулзав. Магтаал сайшаал, талархал гэдэг үглэхээс хамаагүй үр дүнтэйг тэрхүү эхнэр ойлгосон байлаа.
 
Ойрд ч энэ гэрт олигтой хоол идсэнгүй дээ, аятайхан хоол хийх арга байна уу гэхийн оронд миний хөгшний сэгсэрдэг цуйван ч янзтай даа, түүнийгээ хийвэл яасын бэ хө гээд хэлчихвэл хань тань ямар сэтгэгдлээр танд үйлчлэх бол?
Нэгнээсээ юмыг хүсч гуйна уу гэхээс шаардаад эхлэвэл тэнд дотно харьцаа гэдэг юм үгүй болдог. Хоолойныхоо өнгийг эвтэйхэн болгоод хэлэхэд нэг л юм хэлж байгаа боловч нөгөө хүнд нөлөөлөх нөлөө их өөр.
 
Дугармаа бол үнэхээр үлгэр жишээ сайн эхнэр. Гэр орон, хүүхэд шуухад, ахуй амьдрал бүгдийг төгс төгөлдөр амжуулна. Нөхөр Тамир нь гэтэл түүнийг хайрлахгүй байгаа, түүнийг үнэлэхгүй байгаа санагдана. Өдөр бүр бахь байдгаараа. Яагаад ч юм Дугармаад ашиглагдсан, үнэ цэнэгүй амьдарч байгаа мэдрэмж төрж нөхрөө үзэн ядмаар ч юм шиг санагдаж, салсан ч яадгийн гэж бодогдож эхлэв. Энийгээ ч Тамирт хэлэх боловч тэрээр үл ойлгоно. Юу нь болохоо байчихаад байгаа юм бэ? Бид өр ширгүй, сайхан орон гэртэй, унаа тэрэгтэй болж л байна, чамаар ажил хийж мөнгө олж ир гэж шахаж шаардсан юм алга, надад гомдол тавьж дэмийрч байхын оронд хувь заяандаа баярлаж явах ёстой биш үү гэж бухимдана. "Хайрын 5 хэл" гэдэг нэртэй семинарт суусны дараахнаас Тамир гэтэл өөрчлөгдөж эхлэв. Даваа гаригийн орой ажлаас ирэхдээ нэг ширхэг сарнай барьсаар орж ирэв. Хаанаас олоов гэтэл цэцгийн дэлгүүрээс авсан гэлээ. Чи минь надаас цэцэг авах эрхтэй хүн гэж хэлэхэд нь Дугармаагийн хоолой зангирчээ. Мягмар гаригийн үдээс хойно ажил дээрээсээ залгаад орой би тарахдаа пицца аваад очьёо, Нэг орой ч гэсэн хоол хийхээс чөлөөлөгдөж үз. Бас хүүхдүүд ч баярлах байх гэлээ. Түүнийг орой ирэхэд нь Дугармаа чанга тэврэн үнсчээ. Лхагва гаригийн орой хүүхдийн тоогоор жигнэмэгтэй, эхнэртээ тасалгааны ургамалтай ирэв. Удаан амьд байхыг нь бодоод ийм ургамал авчлаа гэж хэлэв. Дугармаа хий юм хардаг, төсөөлдөг болж байна уу гэж бодож хүртэл үзэв. Өдий олон жил ханилахдаа ингэж бэлэг сэлт ер нь ховорхон авсан билээ, тэр дундаа өдөр дараалан. Удаан ч ингэхгүй тэгэсгээд болино биз дээ гэж бодож байлаа. Маргааш нь эхнэрийнхээ хийж буй бүх зүйлд талархдаг нэж бичсэн ил захидал атгуулаад хагассайнд хүүхдүүдээ хүнээр харуулаад 2уулхнаа гарч гоё ресторанд оройн хоол идэе гэжээ.
 
Гэрлэсэн цагаасаа цэцэг авч өгч байгаагүй, ил захидлыг уншаад хаяхын хооронд мөнгөний гарз гэдэг, сүүлийн 5 жилд ганц л удаа гадуур оройн хоолонд орсон, барагтай юманд гарын алга тэнийдэггүй нөхрөө ингэхээр нь нүд нь орой дээрээ гарсан эхнэр -Юу болоод байнаа? Яагаад чи ингэж өөр болоод байгаа юм бэ? гэж гайхан асуув. Хайрын 5 хэл гэдэг семинарт суухдаа чиний хайрын хэл бол бэлэг авах юм байна гэж мэдэж авсан юм л даа гэв. Тамир дэргэдэхээ ойлгож хайрлаж хайрын торхыг нь дүүрэн байлгах нь амьдарлын хамгийн чухал зүйл гэдгийг ухаарсан гэж хожим нь номын зохиолч, сэтгэл зүйчтэй уулзахдаа дурсан хэлсэн байдаг. Байнга бэлэг авч өгөөд байна гэдэг бэрх хэрэг байхдаа гэхэд тэрвээр -Өдөр болгон байх албагүй л дээ. 7 хоногтоо ядаж нэг заавал өгнө, өгөхдөө заавал том бэлэг өгөх ёстой гэсэн ном байхгүй шүү дээ. Үнэгүй зүйл ч бас байж болно. Гадаанаас ганц цэцэг таслаад авчирж өгөхөд л тэр чинь бэлэг гэж хэлэв. Дугармаа, Тамир 2 одоо улам аз жаргалтай, хайрын торх нь дүүрэн бялхаж байгаа билээ.
 
Нансалмаа, Доржпүрэв гэж нас тогтсон эр эм 2 сэтгэлзүйчтэй уулзахаар очжээ.
Нансалмаа - Бид 2 ч дээ, эхнэр нөхөр гэхээсээ хамт байр түрээсэлдэг хүмүүс шиг юм даа. Өглөө бослоо, ажилдаа явлаа, орой ирлээ, хоолоо идэхдээ ч хоорондоо ярих юм байхгүй зурагт үзэнгээ иднэ. Тэгээд орой нөхөр заавал нэг юм хийгээд завгүй, цаад өрөөнд түчигнэж байдаг. Хамтдаа машинд явахад ч ярих сэдэв байхгүй, таг чиг явна. Нөхрийн зүгээс халуун дулаан хайр, сэтгэл хөдлөлийг мэдрэлгүй удаж дээ. Энэ янзаар энэ насыг барна гэдэг утгагүй санагдаж байна гээд уйлав.
 
Нөхөр нь цөхрөнгөө барсан маягтай - Нансалыг ерөөсөө ойлгохгүй юм. Хайртайгаа илэрхийлэх гэж юу ч хийсэн гомдол тавьж байх юм. Жишээ нь орой болгон би хоол хийдэг. Нансалын нуруу өвддөг гээд би тоос соруулдаг. Угаалгын машинаас гарч ирсэн юмнуудыг би эвхдэг. Ингээд байхад л байнга гомдол тавина, үүнээс илүү би яах ёстой болж байна гэв. Ийм ажилсаг нөхөртэй энэ авгайд өөр хийдэг ажил гэж байна уу гэсэн үг аман дээр гарч ирэв. Нансалмаа - Доржпүрэв надтай юм ярьдаггүй, надтай зэрэгцэж суугаад миний нүд рүү хараад 2 үг солино гэж байхгүй, юу бодож явдаг, амьдарлын тухай, өөрсдийнхөө тухай яриа хэзээ ч үүсгэдэггүй. Ямар нэг юм хийгээд л завгүй байж байдаг гээд үргэлжлүүлэн уйлахад эхнэрийн хайрын хэл хамтдаа чанартай цагийг өнгөрөөх юм байна даа гэж шууд ойлгогдов. Нөхрөөс нь таны хувьд эхнэр тань ямархуу байдаг бол та сэтгэл тэнэгэр байх бол гэж асуухад -Хааяа хоол хийчихдэг, аяга тавгаа угаалцчихдаг, уранхай цоорхойг минь нөхөөд унасан товчийг минь хадчихдаг байвал би их л баяртай байх байсан даа гэв. - Чи өөрөө хоол хийх дуртай гээд байдаг шдээ. Ажлаас ирэхэд бүгдийг нь надаас түрүүлээд хийчихсэн байдаг гэж эхнэр нь уулгалав. Нөхрийн хайрын хэл үйлчлэх, халамжлах, эргээд түүнийгээ бас эхнэрээсээ хүлээдэг нь тодорхой болов. Тэр 2т хайрын хэлний тухай, юу юу хийх ёстойг нь хэлж өгөхөд - 30 жилийн өмнө хэн нэгэн нь энэ тухай хэлээд өгчихгүй яааваа гэж дуу алдаж билээ. - Ярилцахгүй байна гээд байхаар чинь ойлгодоггүй байсан, одоо л ойлголоо, энэнээс хойш үлдсэн амьдарлынхаа туршид орой болгон 15 минут сууж ярилцаж байя гэж нөхөр амлав. Хэрвээ нөхөр минь баярлах юм бол орой болгон би хоол хийхдээ баяртай байх болно, ажлаасаа арай оройтож ирдэг болохоор хоол жаахан оройтох байх. Унасан товчоо чи надаар хадуулах гээд ил үлдээж байвал би хадаад л өгнө шүү дээ. Чи өөрөө түрүүлээд хадчихдаг болохоос гэж билээ. 2 сарын дараа Нансалмаа, Доржпүрэв хоёр 2 дахь бал сараа тэмдэглэж гадны орон руу зугаалахаар явж ирээд амьдралд нь ямар том өөрчлөлтүүд гарч аз жаргалаар дүүрэн байгааг ам уралдуулан ярьж билээ.
Тэгэхээр амьдарлаа аз жаргалтай байлгаж, хайрын торхыг нь дүүрэн байлгая гэвэл ханийхаа хайрын хэлийг сурах нь хамгийн чухал зүйл болж таарахнээ. Зарим хүн хайрын хэд хэдэн хэлтэй байх нь бий. Ер нь ажаад байхад ихэнх эрчүүд магтуулж бишрүүлэх дуртай, тэврүүлж үнсүүлж биед нь хүрэхэд дуртай байдаг бол олонх эмэгтэйчүүд халамжлуулж, бэлэг сэлт авч байх дуртай санагддаг.
 
Хайрын хэл гэдэг энэ зүйл зөвхөн эхнэр нөхөрт ч хамааралтай зүйл биш, хүүхдэд тань ч гэсэн хамаатай. Хүүхдийн тань хайрын торх дундуур яваад байгаа юм биш биз? Хайрын торх нь хоосон хүүхэд гоншигонож, түвэг яршиг их мандаадаг гэж байгаа шүү.
 
Та хүүхдээ сайшааж магтаж, тэвэрч үнсэж, бэлэг авч өгч, анхаарал тавьж, хамтдаа цагийг өнгөрөөж байна уу, тусалж халамжилж байна уу? Аль нь илүү үр дүнтэй байна, анзаараад нэг хараарай.
 
Танай гэр бүлд аз жаргал хүсье.
 
Дээгий
Copy from Degi Chadraabal
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.