Бидний тухай
MommyOffice гэж юу вэ?
MommyOffice бол Монголын өнцөг булан бүрт буй ээжүүд, охид бүсгүйчүүд болон гэр бүлүүдэд зориулсан амьдралын хэв маяг, хөгжил, боловсрол, цахим худалдааны цогц платформ юм. Бид эмэгтэйчүүдэд гэртээ байхдаа суралцах, өөрийгөө хөгжүүлэх, хэрэгцээт мэдээллээ цаг алдалгүй авах боломжийг олгох зорилготойгоор үүсэн байгуулагдсан билээ.
Бидний шийдэж буй асуудал
Орчин үеийн ээжүүд, эмэгтэйчүүдэд хүүхэд асаргаа, гэр орны ажил болон хувь хүний хөгжил, карьераа авч явах амьдралын олон үүрэг амжилттай хослуулах шаардлага тулгардаг. Гэсэн хэдий ч цаг зав хомс байх, чанартай зөв мэдээлэл олж авах эх сурвалж дутмаг байх зэрэг сорилтууд цөөнгүй байдаг. MommyOffice нь энэхүү орон зайг нөхөж, таны хайж буй бүхнийг нэг дор төвлөрүүлсэн найдвартай туслах байх болно.
Эрхэм зорилго · Mission
Монголын ээжүүд болон эмэгтэйчүүдийг мэдлэг боловсролоор дэмжиж, сэтгэл санааны болон эдийн засгийн хувьд бие даасан, өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдрахад нь туслах.
Алсын харагдлал · Vision
Монголын хамгийн өндөр хандалттай, олон талт, эрэлттэй гэр бүл болон эмэгтэйчүүдэд зориулсан цахим экосистем байх.
Бид ямар үйлчилгээ санал болгодог вэ?
Онлайн сургалтууд
Эмэгтэйчүүдэд зориулсан хувь хүний хөгжил, гадаад хэл, гэр ахуй, эрүүл мэнд болон бусад ур чадварын практик сургалтууд.
Нийтлэлүүд
Хүүхэд хүмүүжүүлэх ухаан, гэр бүлийн нандин харилцаа, эрүүл мэнд болон амьдралын зөв хэв маягийн тухай хэрэгтэй зөвлөгөө, сонирхолтой мэдээллүүд.
Кино & Видео
Чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулсан төрөл бүрийн сонирхолтой контент, видео бүтээлүүд.
Онлайн дэлгүүр (тун удахгүй)
Гоо сайхан, эрүүл мэнд, хүүхэд болон гэр бүлийн хэрэгцээний сонгомол бараа бүтээгдэхүүнийг танд хүргэх болно.
Бизнес эрхлэгч, брэндүүдэд
Бид зөвхөн хэрэглэгчдэд зориулаад зогсохгүй, өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зорилтот хэрэглэгчдэдээ буюу Монголын хамгийн өндөр идэвхтэй ээж, эмэгтэйчүүдэд шууд хүргэх хүсэлтэй бизнес эрхлэгч, брэндүүдэд нээлттэй хамтын ажиллагааны боломжийг санал болгодог.
📧 info.mommyoffice@gmail.com →