Сайн уу, Намайг Нямдоржийн МӨРӨН гэдэг!

Бодол, сэтгэлгээг өөрчлөх Амжилтын стратеги сургалтаараа уулзаж байгаадаа баяртай байна.

Би бизнесийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай, сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр бизнес эхлүүлж байгаа болон бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулсан сургалт, хувьчилсан зөвлөгөө өгөх ажлыг хийж байна. Бизнес ч бай, ажил карьер ч бай, энэ амьдралдаа хүссэн зүйлээ бий болгохын тулд хүн өөрийн дотоод ертөнцөөс бүгдийг эхлэх ёстой. Зүрх сэтгэл дотор юу хүсэгдэж байна гэдгийг тов тодорхой мэдэх. Яг үнэндээ сайхан амьдралыг хүсч байна гэх боловч ямар амьдрал хүсч байгаагаа тодорхой мэддэггүй. Бизнес болоод амьдралынхаа талаар тодорхой төсөөлөлгүй байдаг учраас тодорхой үр дүнд хүрдэггүй. Бидний эрч хүч, бүтээмжийг унагаж байдаг зүйл бол дотоод зөрчил, тодорхойгүй байдал. Өдөр тутмын завгүй амьдралаасаа болоод хүмүүс өөртөө бодож, төвлөрөх цаг гаргадаггүй. Уул нь жоохон төвлөрөөд, жоохон бодчих л юм бол бүх хариулт бидний дотор байж байдаг.

Би 5 жилийн өмнөөс бясалгал хийж эхэлсэн. Амьдралын талаар, бизнесийн талаар илүү их тунгааж бодох боломжийг бясалгал надад олгосон. Мөн энд өөрийн гайхалтай ментор Г.Мөнхтуяа багшийнхаа талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Багш минь надад зааж чиглүүлж, амьдралын үнэнийг таниулсан учраас маш их цаг хугацааг товчилж чадсан. Сэтгэлийн гүнд дарагдаж байсан хүсэл, мэдрэмжүүдийг минь гаргаж, хэн болохыг маань надад таниулж өгсөн ачтан. Та бүхэн ч бас сургалтын төгсгөлд өөрийн амьдралын утга учир, зорилгоо олно гэдэгт итгэлтэй байна.

Мөрөөдөлдөө хүрэхэд тань, хувийн бизнесээ эхлүүлэхэд нь туслахдаа би баяртай байх болно.

БҮРТГҮҮЛЭХ

Сургалтын танилцуулга

Бодол, сэтгэлгээг өөрчлөх Амжилтын стратеги сургалтанд тавтай морил! Хүн бүр аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг хүсдэг. Гэтэл яагаад хүн бүр хүссэнээрээ амьдарч чадахгүй байна вэ? Үүний шалтгаан бол хүмүүсийн бодож, сэтгэх хэв маяг. Сэтгэх хэв маягаа өөрчлөхөөс нааш амьдралд юу ч өөрчлөгддөггүй. Шинэ он гарахад хүн бүр өмнөө шинэ зорилго тавих боловч энэ нь аажмаар бүдгэрсээр оны эцэст яг л байрандаа, магадгүй бага зэрэг жин нэмчихсэн байдаг. Яагаад урам зоригтойгоор эхлүүлсэн зүйлс аажимдаа бүдгэрч, мартагдаад байна вэ? Яагаад хүмүүс зорилгынхоо төлөө тууштай байж чадахгүй байна? Энэ бол сэтгэлгээ! Өсөлтийн сэтгэлгээг суулгахгүйгээр жин хасах гэж оролдвол, гадаад хэл сурах гэж оролдвол, амьдралаа өөрчлөх гэж оролдвол нөгөө л нэг бүдгэрч, мартагддаг түүхийг давтах болно. Иймд хамгийн түрүүн сэтгэх хэв маягаа өөрчил. Амжилтанд хүрсэн хүмүүс суралцах замаар өсөлтийн сэтгэлгээг бат бэх суулгасан байдаг юм шүү. Амжилтын стратеги сургалт танд яг энэ сэтгэлгээг суулгахад туслах болно. Өмнө нь огт сонсож байгаагүй, төсөөлж ч байгаагүй зүйлсийг та олж мэдэх болно. 

Амжилтын стратеги сургалтанд яг одоогийн байдлаар 850 гаруй хүн хамрагдсан байгаа бөгөөд сургалтын явцад амьдралд нь гайхалтай зүйлс тохиолдож байгааг надтай харамгүй хуваалцдаг. Сургалт маань онлайн уулзалтын хэлбэрээр явагддаг байсан бөгөөд илүү олон хүнд хүргэх зорилгоор видео хичээл болгон хүргэж байна. Хүсч буй гайхалтай амьдралаа бүтээхэд тань туслахдаа би баяртай байх болно. Танд асууж тодруулах, зөвлөгөө авах зүйлс байвал миний @murunmentor инстаграм хуудас болон [email protected] имэйл хаягаар холбогдоорой.  

Амжилтын стратеги сургалт хэнд зориулагдсан бэ?

Аз жаргалтай, элбэг хангалуун амьдралыг бүтээхийг хүссэн бүх хүнд зориулагдсан сургалт

 

 

Онлайн сургалтаар мэдэж авах зүйлс

  • Амжилт гэж юу вэ? Амжилтын шинэ тодорхойлолт
  • Сайн хувь тавиланг бүтээдэг амьдралын суурь 4 ойлголт
  • Хувь хүний хөгжлийн үе шатууд, үе шат бүрийн онцлог
  • Элбэг хангалуун амьдралыг бүтээх зарчим
  • Амжилтын 85%-г бүрдүүлэгч хүчин зүйл
  • Амжилттай харилцааг бий болгох үндэс
  • Амжилтанд хүрсэн болон хүрэх гэж байгаа хүмүүс өдөр тутам юу хийдэг вэ?
  • Харилцааны суурь зарчим
  • Хүмүүс хоорондын ялгааг улам ихэсгэж байдаг гол чадвар
  • Үр өгөөжтэй амьдралыг бий болгох нь
  • Амьдралд хүссэн бүхнээ хэрхэн авах вэ?
  • Бүтээмжийг өсгөх арга
БҮРТГҮҮЛЭХ

"Миний бие уг сургалтанд хамрагдсандаа маш их баяртай байна. Өөрийгөө таньж мэдэх, ухаж ойлгох, зорилгоо тодорхой болгож, алсын хараатай амьдрах, харилцаан дээр гаргадаг аливаа алдаа дутагдлаа илрүүлж засч авах гээд маш олон зүйлсийг сурч мэдэх боломж олгосон үр өгөөжтэй сайхан сургалт байлаа."

Ч.ТАМИР
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮГИЙН ХЯНАЛТЫН АЖИЛТАН

"Амжилтын стратеги сургалтанд хамрагдсанаар мэддэг байсан олон зүйлс төөрөгдөл байсныг ойлгосон. Амьдралд үнэн гэж боддог зүйлс үнэн биш байх үед хүн зог тусаж юу вэ гэдгийг дахин бодоход хүрдэг юм байна. Аз болоход багштайгаа учирч, юмсын учрыг олж, ялгаж салгаж бас надаас гарах өөрчлөлтүүдийг мэдэрч бна. Багшдаа баярлалаа."

Б.ЭНХЖАРГАЛ
E.J ГОО САЙХНЫ САЛОНЫ ЗАХИРАЛ
 НАМАЙГ ДАГААРАЙ 
Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.