НҮҮРНИЙ ИОГ

Энэхүү сургалтыг авснаар та өөрөө өөртөө ухаалаг хөрөнгө оруулалтыг хийж өөрийн гоо сайхан болон эрүүл мэнддээ үнэтэй хувь нэмэр оруулж олон сайхан үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

ХУДАЛДАЖ АВАХ

ТА ҮҮНИЙГ МЭДЭРЧ БАЙНА УУ...?

  • Хацар болон зовхи унжих
  • Наснаасаа эрт гүнзгий үрчлээс сууж
  • Өөрийн нүүр царай болон гадаад дүр төрхдөө итгэх итгэлээ алдаж  эхэлсэн бол

Та яг зөв газраа байна! 👏👏 Та өөрийгөө өөрчилж ЧАДНА

-НҮҮРНИЙ ИОГИЙН ХИЧЭЭЛД ТАВТАЙ МОРИЛНО УУ-

Өөрийнхөө талаар товч танилцуулахад

Миний хувьд нүүрний иогтой 2016 оны 6-р сард нь учирч тухайн оныхоо 9-р гүнзгийрүүлсэн багшийн сургалтад сууж багшлах олон улсын сертификатаа авсан. Үүнээс хойш онлайнаар болон танхимаар нүүрний иогийн хичээлийг Монгол болон Япон эмэгтэйчүүдэд зааж байна. Одоогийн хувьд 500 гаруй охид, бүсгүйчүүдэд нүүрний иогийг зөв техниктэй хийх арга, аргачлалыг хуваалцаад байна. 2016 оноос хойш нүүрний иогийн олон улсын холбоотой хамтран багшийн сертификат олгох сургалтыг Токио болон Улаанбаатар хотод мөн амжилттай зохион байгуулаад байна.

 Анх би 29 настай байхдаа нүүрний иогтой учирсан бөгөөд нүүрний иог хийхээс өмнө нь хацар маань нэлээн унжилттай, зовхи маань суларсан мөн нүдний маань нээлт жижигхэн, духан дээр маань өөрийн настайгаа харьцуулахад нэлээн гүнзгий үрчлээ гараад эхэлсэн байсан. Нүүрний иог хийж, нүүрний иогийн багш болсноосоо хойш нүүр хувирлынхаа булчинг зөв ухамсартайгаар ашиглаж сурснаас гадна нүүр болон бие сэтгэл маань илүү сайхан болсон. Тиймээс энэхүү өөрийн суралцсан аргаа бусад олон хүмүүстэй хуваалцаж тэднийг зөв техниктэйгээр нүүрний иогийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн олон сайхан үр дүнд хүрээсэй гэсэн чин сэтгэлийн хүсэлтэйгээр нүүрний иогийн сургалтыг эхлүүлсэн.

 Энэхүү сургалтыг авснаар та өөрөө өөртөө ухаалаг хөрөнгө оруулалтыг хийж өөрийн гоо сайхан болон эрүүл мэнддээ үнэтэй хувь нэмэр оруулж олон сайхан үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Г.Солонго
/Oлон улсын нүүрний иогийн холбооны Монгол дахь төлөөлөгч, багш/

 

ЭНЭХҮҮ СУРГАЛТААР:

Мэдээж хэрэг та онлайнаар суралцсанаар өөрийн тохиромжтой үедээ цагт баригдахгүйгээр, хаанаас ч хэдийд ч сургалтандаа хамрагдах боломжтой. Мөн багшаасаа өөрийн сонирхсон асуултууддаа хариулт авч, шаардлагатай тохиолдолд ганцаарчилсан зөвлөгөөг авах боломжтой. Энэхүү сургалтаар та үндсэн нүүрний иогоос гадна доорх зүйлүүдийг давхар суралцах болно:

💟 Буруу зуршлуудаасаа гарах аргын талаар

💟 Нүүрний булчингуудаа хэрхэн зөв хуваарилах талаар

💟 Зөв инээж сурах талаар

💟 Стресс бухимдлаас хэрхэн ангижрах талаар


НҮҮРНИЙ ИОГ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний нүүрэнд 60 орчим булчингууд байдаг бөгөөд эдгээр нь хүний бүхий л сэтгэлийн хөдөлгөөнд оролцдог учир маш их ачаалалтай байдаг. Нүүрний иог нь уламжлалт эмчилгээний нэг аргад ордог бөгөөд эмийн болон мэсийн бус аргаар нүүрний булчингуудыг жигд агших, сунах зарчимд үндэслэн хөдөлгөөнд оруулж, чийрэгжүүлэх нүүрний булчингийн дасгал юм. Энэхүү иогийн дасгалыг хүн өөрийн нүүрний болон физиологийн онцлогтоо тохируулж зөв, системтэй, туршлагатай багшийн заавар дор хийснээр нүүрээ залуу, толигор сайхан болгохоос гадна бие сэтгэлээ амрааж, эрүүлжүүлэхэд дөхөмтэй.

НҮҮРНИЙ ИОГ ХИЙСНЭЭР ГАРАХ ҮР ДҮНГҮҮД 🙏🙏🙏

☘️   Нүүрний булчингууд чангарч, цусны эргэлт сайжирна ингэснээс нүүрний тунгалгийн судсаар арьснаас илүүдэл бохир гадагшилна. Тунгалгийн судасны эргэлт сайжирахад нүүр толигор болж, арьс чангаран үрчлээс арилна.

☘️   Нүүр тэнцвэржиж давхар эрүү арилна.

☘️   Стресс тайлагдаж эрүүлжинэ

☘️   Гурвалсан мэдрэлийг сэдрээж, нүүрний далийг засч, нүүрний төрх тэнцвэржинэ

☘️   Нүүр гэрэлтэж, залуу толигор сайхан болно

"Миний хувьд зовхи суларч нэг тал нь их унжсан байсан. Одоо зовхи их гоё чангасан, нүд нээгдэж томорсон юм шиг харагдаж байгаа. Бас жижиг үрчлээ багасаж байна. Багшдаа үнэхээр их баярлалаа."

Namuun

"Миний хувьд хацар маань нилээн унжсан байсан. Дасгалаа өглөө хийгээд хацар өргөгдөөд, үнэхээр үр дүнтэй баяртай байна багшаа."

Tungalag

БИ ЭНЭ ИОГИЙН ХИЧЭЭЛД БҮРТГҮҮЛМЭЭР БАЙНА

НАМАЙГ ДАГААРАЙ-SOLA YOGA 👇👇👇

Close

50% Complete

Two Step

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit, sed do eiusmod tempor incididunt ut labore et dolore magna aliqua.